МУХАР ХУЖИРТЫН РАШААНЫ ГИДРОХИМИЙН ШИНЖ ЧАНАР
Рашаан гэдэг нь амтат шүүдэр, амтат цай, хутаг ус, мөнхийн ус гэхчлэн утгатай. Газрын гүний эрдсийг шингээсэн, зарим онцгой чанартай элементүүдийг агуулсан, өвчин эмгэгийг илааршуулахад тустай байгалийн ундарга усыг рашаан гэнэ. Хүн төрөлхтөн эртнээс рашааныг ихэд хүндэтгэн, сүсэглэж хэрэглэсээр ирсэн бөгөөд рашааныг уухдаа “Рашаан рашаан болох болтугай, арьс махны завсар гүйж аливаа муу өвчнийг арилгаж хайрлах болтугай” гэж залбиран хүртдэг байжээ. Рашааныг тусгай цаг улиралд, сонгосон дэг горимын дагуу тодорхой хэмжээгээр уугаад, дараа нь сайтар гам сахивал аливаа өвчнийг анагаах, эрүүлжүүлэх увдистай хэмээн эрхэмлэн элдэв өвчин эмгэгт хэрэглэж, анагааж, сувилаж, шүтэж ирсэн баялаг түүхтэй. Монголчууд рашаан усны анагаах чадварыг ашиглан уух, орох, шавших, лаг шавраар нь шавах, халуун рашааны чулуугаар бигнүүр тавих зэргээр бие организмыг эмчлэн сувилах, урьдчилан сэргийлэх замаар хэрэглэдэг.
There are no views created for this resource yet.
Additional Information
Field | Value |
---|---|
Data last updated | January 23, 2023 |
Metadata last updated | January 23, 2023 |
Created | January 23, 2023 |
Format | application/pdf |
License | Creative Commons Attribution |
created | over 1 year ago |
id | 582e4818-3dd4-4e03-b449-360ef692f647 |
last modified | over 1 year ago |
mimetype | application/pdf |
on same domain | True |
package id | 30f348a3-359b-482c-86ad-f9d6bd2b0816 |
revision id | a2c1ed83-2419-442e-bf09-f6eaecf171d5 |
size | 888.5 KiB |
state | active |
url type | upload |