Data

Монгол орны төв хэсгийн нүүдлийн хэвшинж малчдын нийгэм-эдийн засгийн хамаарал

Сүүлийн жилүүдэд гарч буй нийгэм-экологийн өөрчлөлт нь малчдын нүүдэл суудалд хүндрэл учруулж, бэлчээр хомсдсон зэргээс нүүдлийн хэвшинж өөрчлөгдөхөд хүрсэн. Монгол орны төв хэсгийн дэд бүтэцтэй ойр ойт хээр, хээр, цөлийн хээрийн бүсийн малчдын нүүдлийн хэвшинжид нутгийн иргэдэд түшиглэсэн бэлчээрийн менежментийн үйл ажиллагааны эрчимжилт ба амьжиргааны түвшин хэрхэн нөлөөлж буйг тодорхойлж, мал маллах арга ажиллагаа нь өөрчлөлтөнд хэрхэн дасан зохицож буйг илрүүлэх зорилгыг судалгаанд дэвшүүлсэн. Малчдын нүүдлийн тоо, зай нь бүс нутгийн газарзүйн байршил болон нутгийн иргэдэд түшиглэсэн бэлчээрийн менежментийн үйл ажиллагааны эрчимжилтээс хамаарч 2010-2011 онд нэмэгдсэн ба өрхийн орлого, малын тооноос хэр хол нүүх нь тодорхойлогддог. Монгол орны төвийн хэсэгт 2010-2011 онд баруун аймгаас ойт хээр, цөлийн хээрээс хээр, ойт хээрт чиглэсэн орон нутгийн засаг захиргааны хил дамнан нүүх хандлага ажиглагдав. Малчид нийгэм-экологийн өөрчлөлтийг даван туулах олон төрлийн арга замыг санаачилж байгаа нь нүүдлийн харилцааг тогтоох, эрсдлээс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд газарзүйн байршил, бүс нутгийн онцлогт тохирсон бодлогыг уялдуулах хөгжүүлэх шаардлага, үндэслэлийг илэрхийлж байна.

Data and Resources

Additional Info

Field Value
Author Азжаргал Жаргалсайхан1, Батбуян Батжав2, Батхишиг Байвал1, Тунгалаг Уламбаяр3, Тамир Лхагвасүрэн1, Солонго Цогтбаатар4
Last Updated September 21, 2018, 09:28 (UTC)
Created September 21, 2018, 09:27 (UTC)