Land Resources and Land Use

Газрын нөөц, газар ашиглалт нь газрын нөөцийг зөв зохистой ашиглах, өөрчлөлтийн чиг хандлага түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг тогтоох, газрын экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал, доройтсон газрыг нөхөн сэргээх арга технологи болон газар ашиглалттай холбогдсон ажлын норм, үнэлгээ, стандарт боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх үндсэн үүрэгтэй.

Тус салбар Монгол орны газрын нөөцийн өөрчлөлт, хөрсний элэгдэл эвдрэл, ургамлан нөмрөгийн талхлагдлын зэрэглэл түүний тархалтыг тогтоох, хүчтэй элэгдэж эвдэрсний улмаас атаршин орхигдсон газрын хөрс, ургамлан нөмрөгийг нөхөн сэргээх арга технологи боловсруулах, ойт хээр, хээр, цөлөрхөг хээрийн бүс нутгийн ХАА-н газрын экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал боловсруулж, туршин нэвтрүүлэх зэрэг судалгааны ажил гүйцэтгэдэг.