Data

МОНГОЛ ОРНЫ ЛАНДШАФТЫН БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ЧАДАВХЫН ҮНЭЛГЭЭ

Монгол улсын хувьд орон нутгийн 85% нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай байгаагаас 2018 оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 31.2%-ийг хөдөө аж ахуйн салбар үйлдвэрлэж байна. Үүнээс мал аж ахуйн салбар бол манай улсын эдийн засагт чухал ач холбогдолтой салбар бөгөөд ДНБ-ий 10.6% болон экспортын орлогын 8.4 хувийг хөдөө аж ахуйн гаралтай экспорт бүрдүүлж, нийт ажиллах хүчний 30 хувь нь энэ салбарт ажиллаж байна (ҮСХ., 2018). Иймээс газар тариалангийн салбар, мал аж ахуйн салбар тэр дотроо сүү, ноос ноолуур, арьс шир, мах үйлдвэрлэлийн дэд салбаруудын зүгээс бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортын хэмжээ, зах зээлийн үр ашигтай байдал зэргээрээ аль салбар нь Монгол улсын эдийн засагт хөгжил авчирч буйг ялгавартай байдлаар үнэлж чадавхын үнэлгээг боловсруулах шаардлагатай. Иймд уг судалгаанд зах зээлийн үнийн аргыг олон шалгуурт шаталсан дүн шинжилгээний аргатай хослуулан үр дүнг боловсруулав.

Data and Resources

Additional Info

Field Value
Source Монгол орны газарзүй-геоэкологийн асуудал - 2020 он, №41 (451-461)
Author М.Пүрэвсүрэн, Э.Авирмэд
Maintainer М.Пүрэвсүрэн
Last Updated March 23, 2021, 10:44 (UTC)
Created March 23, 2021, 10:44 (UTC)