Physical Geography
Физик газарзүйн салбар 1962 онд Газарзүй, Цэвдэг Судлалын Хүрээлэнд Физик газарзүйн сектор нэртэйгээр анх байгуулагдсан. Тус салбарын хамт олон дотроос төрийн соёрхолт, академич 1, шинжлэх ухааны доктор 2, дэд доктор 14, шинжлэх ухааны гавьяат ажилтан 1 тус тус төрөн гарсан.
2018 оны байдлаар тус салбар 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд ШУ-ны доктор 1, газарзүйн ухааны доктор 2, магистр 3, докторант 1, магистрант 1.
Тус салбарын үе үеийн судлаачид өнөөг хүртэл үнэ цэнээ алдаагүй байгаа томоохон бүтээлүүдийг гаргасан байна. Тухайлбал, Академич Ш.Цэгмид 1969 онд “Монгол орны Физик газарзүй” номоороо Монгол Улсын төрийн соёрхол хүртсэн. “Дорнод Монголын ландшафт ба байгалийн муж” (Ш.Цэгмид, Ж.Цэрэнсодном, Н.Бадарч, 1965), “Дархан газар ба цаазтай амьтад” (О.Намнандорж, 1976), “Хотгор гүдгэрийн үндсэн хэв шинж” (С.Жигж, 1975), “Монгол орны инженер газарзүйн үндсэн асуудал” (С.Жигж), “Монгол орны ойт хээрийн ландшафтын топологи судалгаа” (1981), “Монгол орны нуурын каталоги” (Ж.Цэрэнсодном, 2000), “Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг” (Б.Оюунгэрэл, 2004), “Монгол орны агуй” (Э.Авирмэд, 2013).
Салбарын үндсэн үүрэг зорилго:
Монгол орны байгалийн хам бүрдлүүдийн хоорондын уялдаа холбоо, орон зай, цаг хугацааны хувьсал өөрчлөлт, хөгжлийн динамик явцыг судлах, байгалийн нөөц баялгийг аж ахуйн үүднээс зохистой ашиглах, хамгаалахад чиглэсэн онолын суурь болон хавсарга судалгааг явуулах үндсэн зорилготой.
Судалгааны үндсэн чиглэл:
Физик газарзүйн цогцолбор судалгаа
Геоморфологи, ландшафтын бүтэц өөрчлөлт, тархалтын зүй тогтол
Уур амьсалын нөхцөл
Усзүй, нуур судлал
Элсний гарал үүсэл, тархалтын судалгаа
Хүрээлэн буй орчны өөрчлөлт
Тусгай хамгаалалттай газар нутаг
Агуйн судалгаа
Хэтийн зорилт:
Байгалийн бүсүүдэд экосистемийн урт хугацааны мониторинг судалгаа явуулах, экосистемийн тэнцвэрт нөхцлийг хангах үндэслэл боловсруулах. Томоохон голуудын сав нутгийн геоморфологи, гадаргын ус, ландшафтын хувьсал өөрчлөлтийг судалж шинжлэх ухааны үнэлэлт, дүгнэлт өгөх. Ландшафт-нутаг дэвсгэрийг зохистой ашиглах бүсчлэлийг аж ахуй эрхлэлт, хүний үйл ажиллагаатай холбон судлах.