Data

Монгол Алтайн Хар Азаргын нуруу

Монгол Алтайн уулт тогтолцоог бүрэлдүүлж байгаа томоохон нуруудын физик газарзүйн тодорхойлолт ховор юм. Монгол Алтайн уулт тогтолцоо Говь Алтайн нурууны хил заагийн асуудлыг хөндсөн судлаачид Хар Азаргын нурууг Говийн Алтайд оруулсан нь бий. Монгол Алтайн уулт тогтолцоонд Хар Азаргын нуруу нь уул зүйн байршлын хувьд гол нуруу болж байгаа учраас, мөн энэ нуруунаас салбарласан уул нуруу байдаггүй тул энэ нурууг Монгол Алтайн гол нуруу гэж үзэж байгаа юм. Тэгээд ч Хар Азаргын нуруу нь хурдас чулуулаг, гадаргын хэв шинж,хэлбэр, элементүүд, элэгдэл хуримтлалын хэлбэрүүд, уулсын хажуу, хэрчигдэл, нас, ландшафтын хувьд Монгол Алтайн нурууны дундаж өндөр уулстай адилхан юм.

Data and Resources

Additional Info

Field Value
Author Э.Авирмэд
Maintainer О. Мөнхдулам
Last Updated September 27, 2018, 07:40 (UTC)
Created September 27, 2018, 07:39 (UTC)