Data

КАРБОН КРЕДИТ БА МОНГОЛ УЛСЫН БОЛОМЖ

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын (UNFCCC) хүрээнд батлагдсан Киотогийн протокол (1997 он)-оос эхлэлтэй бөгөөд өнөөдөр Парисын хэлэлцээрийн хүрээнд улам бүр өргөжиж байна. Киотогийн протоколоор хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар үндэсний олон улсын хууль, дүрэм журмын дагуу анх карбон кредитийн арилжаа эхэлсэн. Киотогийн протокол нь цэвэр хөгжлийн механизмаар дамжуулан зөвхөн хөгжиж буй орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой бол, 2015 онд баталсан Парисын гэрээгээр бүх улс орон оролцдог болсноороо онцлог бөгөөд, дэлхийн улс орнууд хоорондоо карбон кредит солилцох, худалдах боломжийг олгож, тогтвортой хөгжлийг бодитоор дэмжих боломжтой болсноороо ихээхэн онцлог болсон байна. Манай улс карбон кредитийн зах зээлд оролцохын тулд хууль, эрх зүйн орчин бий болгох, "Алсын хараа 2050", Шинэ сэргэлтийн бодлого, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн зэрэг урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах, нүүрстөрөгчийн ялгаралт болон шингээлтийг судлах судалгааны нэгдсэн аргазүйг боловсруулж, мөрдөх, тайлагнах, мониторинг хийх болон арилжаалах ил тод, найдвартай системийг бий болгох шаардлагатай байна. Ингэснээр олон улсын гэрээ конвенцод хүлээсэн үүргээ биелүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилтийг бууруулах зэрэг ногоон хөгжлийг цогцлооход чухал хувь нэмэртэй юм. Энэхүү нийтлэлд карбон кредит гэж юу юм, хүлэмжийн хийн ялгарал, хэтийн төлөв, үндэсний зорилт, карбон кредит ба Монгол Улсын боломж гэсэн сэдвүүдийг нэгтгэн танилцуулсан болно.

Data and Resources

Additional Info

Field Value
Author Ш.Сайнзаяа
Maintainer
Last Updated February 5, 2025, 05:42 (UTC)
Created February 5, 2025, 05:40 (UTC)
Карбон кредит
Хүлэмжийн хий