Data

АТАРШСАН БЭЛЧЭЭРИЙГ ХАШИЖ, ҮР НЭМЭРЛЭН БОРДОЖ САЙЖРУУЛСАН ДҮН

Талхлагдаж, атаршсан бэлчээрийг хашиж ашиглалтаас чөлөөлж экосистемд ээлтэй бордоогоор турших, үр нэмэрлэн сайжруулах турших зорилгоор туршилт судалгаа явууллаа. Ийнхүү 3 жилийн судалгааны үр дүнд ашиглалтаас чөлөөлж бордсон талбайн ургамлын тусгаг бүрхэц 90 %, үүнээс хагдан бүрхэвч 15 %, хоосон халцгай газар 5 %, ургамлын дундаж өндөр 22.4 см, ургац 5.1 ц/га болсон байна. Эндээс үзэхэд хашиж бордсон талбайн тусгаг бүрхэц нь хяналт буюу ашиглалттай бэлчээрээс 41 %-иар, хашсан бэлчээрээс 12 %-иар нэмэгдсэн байна. Хашааны гадна талбайн буюу хяналтын талбайн зүйлийн бүрэлдэхүүн 8, ургац 2.1 ц/га байхад ашиглалтаас чөлөөлж үр нэмсэн талбайн зүйлийн бүрэлдэхүүн 14, ургац 3.1 ц/га, ашиглалтаас чөлөөлж үр нэмж бордсон талбайн зүйлийн бүрэлдэхүүн 18, ургамлын ургац 5.1 ц/га болж нэмэгдсэн байна. Эндээс үзэхэд нь ашиглалттай бэлчээрээс сэргэх чадвар нь бордож, чөлөөлсөн талбайгаас 2 дахин илүү ургац өгч байгаа нь бэлчээрийг сайжруулахад зөвхөн ашиглалтаас чөлөөлж бордоогоор бордох нь үр дүнтэй байна. Сайжруулсан бэлчээрийн хөрсний 0-10 см-ийн гүнд үр нэмэрлэж бордсон талбайн ялзмагийн агууламж хяналт ба дан үр нэмэрлэсэн талбайнхаас 7.3-13.6 %-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хөрсний 10-20 см-ийн гүндээ хөрсний ялзмагийн агууламж бордоотой болон бордоогүй талбайд өөрчлөлт багатай ч хяналттай харьцуулахад ялзмагийн агууламж нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн бордоотой талбайн 0-10 см-ийн гүнд хөрсний урвалын орчин хяналт ба бордоогүй талбайнхтай харьцуулахад буурсан үзүүлэлтэй байна. Харин 10-20 см-ийн гүндээ бордоотой болон бордоогүй талбайд урвалын орчин өөрчлөлтгүй байгаа хэдий ч хяналттай харьцуулахад бага байна. Хашааны дотор бордоо цацсан талбайн хөрсний нитратын агууламж бордоогүй талбайнхаас арай илүү байгаа ч 10-20 см-ийн гүндээ өөрчлөлт ажиглагдсангүй.

Data and Resources

Additional Info

Field Value
Author Н.Хишигсүрэн1 , М. Ууганзаяа, Р. Дэлгэрцэцэг, Ц. Дэжидмаа, Н. Дашлхүндэв , Ш.Батсүх
Last Updated July 28, 2023, 09:13 (UTC)
Created July 28, 2023, 09:13 (UTC)