Өгөгдөл

БОХИР УС ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ЧАНАР ГОЛЫН УСАНД НӨЛӨӨЛӨХ НЬ

Монгол Улсын Их Хурал 1997 онд “Төрөөс экологийн талаар баримтлах бодлого”-ыг баталж, байгаль орчны үйл ажиллагааны урт хугацааны зорилтуудыг тодорхойлсон юм. Уг баримт бичигт экологийн тэнцлийг хангах явдлыг стратегийн эрхэм зорилго болгож, 21 дүгээр зуунд хүн төрөлхтөн байгаль орчиндоо зохицсон тогтвортой хөгжих дэлхий нийтийн түгээмэл үзэл санааг иш үндэс болгосон байна. Монгол улсын хэмжээнд усны нөөцийн асуудал, газар зүй, геологи, гидрогеологи, гидрохимийн талаас нэлээд сайн судлагдсан боловч усны хими, физик, биологийн сөрөг нөлөөллийг экологи эрүүл ахуйн талаас хүн амын эрүүл мэнд, өвчлөлийн байдалтай харьцуулж, системтэй судалж, үнэлэлт, дүгнэлт гаргаж, түүний үндсэн дээр хүн амыг чанар сайтай хүрэлцээтэй усаар хангах арга хэмжээ өнөөгийн шаардлагыг хангахгүй хэмжээнд байгаа тул үүнд бага боловч ахиц гаргахад бидний судалгаа оршино.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Зохиогч Ц.Цацрал Д.Төмөрсүх А.Орхончимэг
Сүүлийн шинэчлэл 2018 9-р сар 28, 02:20 (UTC)
Үүссэн 2018 9-р сар 28, 02:20 (UTC)