Улаанбаатар хотын хэмжээнд урьд өмнө болж ...
Туул голын хамгийн их урсац нь хур борооны үерийн үед ажиглагдана. Ихэвчлэн удаан хугацаагаар орсон хур борооны улмаас болж байсан бөгөөд хамгийн их үер нь хоногт 40-75 мм тунадас унасан үед буюу 1-2 хоногт 70-100 мм тунадас унасны дараа болдог байна. 1915 онд их үерлэж, Уубулан дүүрч, Чухалын буланг давж, Зайсангийн дэнжийн хүрээр бялхаж байсан байна. Туул голын усны түвшний ажиглалтыг 1946 оноос эхлэн хийж ирсэн бөгөөд гол жилд 3-5 удаа үерлэсээр иржээ. 1948 оны 8-р сарын 27-31 хүртэл 4 хоног орсон борооны улмаас 31-нд усны түвшин нь 293 см, 1958 оны 7-р сарын 8-нд 271 см, 1964 оны 8-р сарын 22-нд 276 см хүрч олон жилийн дундаж түвшнээс 85 см-ээр нэмэгдэж байжээ. Энэ үед унасан хур тунадас нь 16.9-44.2 мм байв [ 1]. Гол мөрний горим, нөөцийн байнгын ажиглалт, хэмжилт судалгаа эхэлснээс хойш 1934,1958 (533 м 3 /сек), 1959 (500 м 3 /сек), 1964 (1120 м 3 /сек), 1966(1580 м 3 /сек), 1967 (1180 м 3 /сек), 1971(563 м 3 /сек), 1973 (717 м 3 /сек), 1983(518 м3 /сек), 1985 (772 м3 /сек), 1993 (721 м3 /сек),1994 (591 м3 /сек) онуудад [ 2;3;4] Туул голын сав газарт томоохон үер болж байжээ.
There are no views created for this resource yet.
Additional Information
Field | Value |
---|---|
Data last updated | June 20, 2023 |
Metadata last updated | June 20, 2023 |
Created | June 20, 2023 |
Format | application/pdf |
License | Creative Commons Attribution |
created | over 1 year ago |
format | |
id | 9721bc0a-e100-4895-9a19-6eb9675da263 |
last modified | over 1 year ago |
mimetype | application/pdf |
on same domain | True |
package id | 6f2f4617-f798-4401-9609-51de6a53f5f6 |
revision id | e39091ed-48ad-4c15-ad65-dc41f531ce6d |
size | 935.2 KiB |
state | active |
url type | upload |