Data

Усны экологи, биологи болон усны чанар бохирдол

Монгол оронд усны шавжийн 2000 гаруй зүйл тэмдэглэгдсэн байдаг. Усны ёроолын сээрнуруугүйтэн амьтад нь усны экосистемийн томоохон бүлэг бөгөөд тэдгээрийн төрөл зүйлийн олон янз байдал, нягтшил усны бохирдлыг үнэлэхэд чухал шалгуур болдог байна. Үүний шалтгаан нь усны чанар маш цэвэр, бохирдолгүй орчинд тэдгээр амьтдын төрөл зүйлийн болон бодгалийн тоо хэмжээ өндөр, ялангуяа бохирдолд мэдрэмтгий өдөрч, хаварч, хоовгон зэрэг усны шавжийн эзлэх хувь харьцангуй их байдагтай холбоотой. Мөн голын усны бохирдол нэмэгдэх эдгээр амьтдын төрөл зүйлийн тоо хэмжээ цөөрч, үүний зэрэгцээгээр бохирдолд тэсвэртэй зарим зүйл зөөлөн биетэн, усны хос далавчтан, хавч хэлбэртэй, хорхой зэрэг амьтдын төрөл зүйлийн тоо хэмжээ эрс нэмэгддэг байна. Усан сангийн экосистемийг тэдгээрт амьдарч буй организмууд болон түүний геологийн тогтоц, хими, физикийн шинж чанар зэргээр нь илэрхийлдэг бөгөөд түүнийг таньж мэдэхийн тулд загас жараахайнаас гадна нүдэнд үл үзэгдэм бичил хэмжээтэй организмуудын тодорхой бүлгүүдийг сонгон судалж, идэш тэжээлийн хувьд бусад амьтан, ургамалтай хамааралтай амьдардаг эсэх, тухайн экосистемдээ ямар үүргийг гүйцэтгэдэг болон усны физик, химийн үзүүлэлт хэрхэн нөлөөлдөг зэргийг мэдэх боломжтой юм.

Data and Resources

Additional Info

Field Value
Author Tumurtsooj Dashtogtokh
Maintainer Renchinbud
Last Updated November 27, 2023, 06:59 (UTC)
Created November 27, 2023, 06:58 (UTC)