Data

Усанд агуулагдах уран ба бууруулах аргууд

Дэлхийн царцдас бүрхүүлийн хэмжээнд алтнаас 400 дахин, мөнгөнөөс 20 дахин их тархалттай, далай тэнгис, рашаан булаг, газрын доорх ус, нүүрс болон зарим чулуулагт тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг. Уран нь цайвар саарал өнгөтэй, хялбар боловсруулагддаг, харьцангуй зөөлөн, агаарт ислээр бүрхэгдэн харладаг металл. Байгаль дээрх уран гурван изотопоос бүрдэх бөгөөд 99.27 хувийг U-238 изотоп, 0.72 хувийг U-235, 0.0058 хувийг U-234 изотоп тус тус эзэлдэг. Ураныг 1789 онд Германы химич Мартин Клапрот олж илрүүлсэн бөгөөд одоогийн Чех улсад байрладаг хуучин Богемийн Вант улсын Иоахимсталын мөнгөний уурхайгаас хүдрийн дээж авчирч шинжилж байсан. Ураны цацраг идэвхт шинж чанарыг 1896 онд Францын эрдэмтэн Хэнри Бэккерель уранаас нүдэнд үл үзэгдэх цацраг аяндаа ялгарч, фото зургийн хавтанд нөлөөлж байхыг ажиглахдаа нээсэн байна. Уранаас ялгарсан цацраг нь эдгээр фото зургийн хавтанг харлуулсан байжээ.

Data and Resources

Additional Info

Field Value
Author Г.Үүрийнтуяа
Maintainer bkhishigbat87@gmail.com
Last Updated June 14, 2021, 03:44 (UTC)
Created June 14, 2021, 03:44 (UTC)