Data

Хөвсгөл нуурын зүүн эргийн гадаргын температурын анализ

Хөвсгөл нуурын зүүн эрэг нь өөрийн гэсэн өвөрмөц байгалийн тогтцоороо бусад үзэсгэлэнт газруудаас ялгарсаар ирсэн ба үүнийг зүй зохистой байгалийн унаган төрхөөр нь хадгалж үлдээх нь маш чухал юм. Үүний тулд тэрхүү байгалийн үзэсгэлэнт төрхийг бүрэлдүүлэхэд тодорхой хэмжээний үүрэгтэй оролцдог цэвдгийг тухайн бүс нутагт илүү нарийн судлан шинжлэх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цэвдгийн алдрал улам ихсэж байгаа нь олон төрлийн судалгаагаар батлагдсаар байна. Иймд бид Хөвсгөл нуурын зүүн эргийн цэвдгийг илүү нарийн судлахаар уг судалгааны ажлыг эхлүүлсэн. Энэхүү өгүүлэлд бидний эхлүүлээд байгаа судалгааны ажлын анхан шатны үр дүнг оруулаад байна. Судалгаанд ашиглахаар 9 ширхэг газрын гадаргын хувьд өөр хоорондоо ялгаатай нэг шугамд байрлах цэгүүдийг сонгож авсан. Тухайн цэгүүдийн жилийн дундаж температур болон FDD болон ТDD утгуудын өөрчлөлтийг судалгаанд оруулсан. Гадаргын жилийн дундаж температур нь -1.67°С-ээс 1.04°С-ийн хооронд судалгааны цэгүүд дээр хэлбэлзэж байна. Харин судалгааны цэгүүдийн FDD болон TDD утгуудын хувьд уулын өвөр энгэрт байрлах А-10 цэгт халалт, хөрөлт хамгийн их буюу -1573.2°С-ээс 1953.1°С-ийн хооронд байгаа бол модтой ар хажууд байрлах цэгүүдэд хамгийн бага буюу -881.3°С-ээс 646.1°С-ийн хооронд байна. Мөн FDD болон ТDD утгуудын зөрүү нь хамгийн их нь өвөр энгэрийн А-10 цэгт 379.9°С байсан бол хамгийн бага нь уулсын хөндийд сөөглөг ургамал голдуу ургасан газарт байрлах А-35 цэгт -609.2°С байгаагаар тус тус тогтоогдсон. Судалгааны талбайн газрын гадарга дээрх нь өвөл, зуны улирлын температурын агуураг ойтой ар хажууд маш бага буюу дунджаар 17°С байгаа бол ойгүй газарт 25.5°С тус тус байна.

Data and Resources

Additional Info

Field Value
Source https://www.mongoliajol.info/index.php/MJGG/article/view/2527
Author Х. Тэмүүжин
Maintainer Ё. Пүрэвдулам
Last Updated April 5, 2024, 09:11 (UTC)
Created January 16, 2024, 03:33 (UTC)