Data

Жигжид ламын рашааны химийн найрлага, чанарын судалгаа

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19-р хороо нь хотын хойд захад байрлах бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 60% нь ойн бүс эзлэдэг бөгөөд Салхит, Ар согоот, Шадивлан, Яргайт, Яргайтын богино, Жигжид гэсэн зуслангуудтай. Эдгээр зуслангууд байрлаж буй ам болгонд суурьшлын бүс болохоос өмнө рашаантай байсан ба байрлаж буй амныхаа нэрээр Жигжидийн, Шадивлангийн, Яргайтын рашаан гэх мэтчилэн нэрлэгддэг байжээ. Жигжид ламын рашаан нь 19-р хорооны Жигжидийн зусланд умард өргөргийн 48003’4.0’’, дорнод уртрагийн 106052’55.7’’ солбицолд, д.т.д 1483 метрийн өндөрт өргөгдсөн газарт байрладаг. Есдүгээр Богдын хатан Дондогдуламыг эмчилж байсан Жижигхэн лам буюу Жигжид лам 10-аад шавийн хамт рашааны эх хавьд жижиг хийдэд байрлаж уг рашааныг ходоод, дотрын эмчилгээнд хэрэглэж байсан түүхтэй. Саяханыг хүртэл уг хийдийн туурь байсан боловч одоо дээр нь айлын байшин баригдсан. 1937 оны хэлмэгдүүлэлтээр Жигжид лам бас өртжээ. Жигжидийн булаг, Жигжид ламын рашаан гэх мэтээр янз бүрээр нэрлэнэ.

Data and Resources

Additional Info

Field Value
Author Б.Оюун-Эрдэнэ, Б.Одсүрэн, Б.Ренчинбуд
Maintainer bkhishigbat87@gmail.com
Last Updated June 14, 2021, 00:52 (UTC)
Created June 14, 2021, 00:51 (UTC)