Erdenetsetseg_portal_2023.pdf
Уул уурхай, металлурги, түлш эрчим хүч, ган болон бусад бүх төрлийн үйлдвэрүүд хөгжихийн хирээр хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хортой элементүүдийн тархалт сүүлийн жилүүдэд ихсэж, металл агуулсан хаягдлыг хүрээлэн буй орчинд шууд ба шууд бус байдлаар хаяж, хүрээлэн буй орчныг бохирдуулж, улмаар хүн, амьтны эрүүл мэнд, экосистемд хортой сөрөг нөлөө үзүүлж байна. Хүрээлэн буй орчныг металлаар бохирдуулах энэ байдал хөгжиж буй орнуудад илүү их тохиолдож байна [1]. Хүнд металлууд болон тэдгээрийн нэгдлийн бохирдолыг арилгах хими, физик, биологийн аргуудаас биологийн арга нь эдийн засгийн хувьд ашигтай, нүсэр тоног төхөөрөмж шаарддаггүй, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй зэрэг олон давуу талуудтай [2, 3]. Хүнцэл нэгдэлдээ (III) болон (V) валентыг үзүүлэх бөгөөд гурван валенттай ислийг (As2O3) хүнцлийн ангидрид гэж нэрлэдэг.
Additional Information
Field | Value |
---|---|
Data last updated | October 17, 2023 |
Metadata last updated | October 17, 2023 |
Created | October 17, 2023 |
Format | application/pdf |
License | Creative Commons Attribution |
created | over 1 year ago |
format | |
has views | True |
id | a53e4bba-f4e9-4424-b208-bcbac59e1b16 |
last modified | over 1 year ago |
mimetype | application/pdf |
on same domain | True |
package id | 87f3f118-1da6-4857-8142-63cff7eed48e |
revision id | 99f8564a-460f-4e36-8bd9-0390cbcdc395 |
size | 511.8 KiB |
state | active |
url type | upload |