Data

ХАРАА ГОЛЫН ЭРГИЙН ХӨРСНЫ СУДАЛГАА

Тус судалгааг хийснээр хөрсний шинж чанар, төлөв байдлыг тодорхойлж мөн голын эргийн хөрсөнд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийг тогтоож болох юм. 2016 оны 5 болон 9 дүгээр саруудад Хараа голын дагуу хоорондоо 10-15км зайтай 19-н байршилд, голын эргээс 2 тийш 100м дотор дээж авахаар тооцоолж хөрсний зүсэлт хийж хөрсний үе давхрага бүрээс тогтсон аргачлалын дагуу нийт 59ш хөрсний дээж авсан. Шинжилгээг Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Хөрсний экологийн лабораторид MNS 3310-91, MNS 3310-94 стандартын дагуу хими, физик үзүүлэлтийг тодорхойлов. Шинжилгээний дүнгээр хөрсний үржил шим хувьд 0 – 12.7 % дунджаар 3%, фосфорын агууламж дунджаар 2.3 мг/100г, шингээгдсэн сууриудын нийлбэр 6-51 мг-экв/100г, калийн агууламж дунджаар 9.5 мг/100г, урвалын орчин 5.8-8.5 хооронд тус тус байна.

Data and Resources

Additional Info

Field Value
Author С. БАЯНБИЛЭГ, А. САУЛЕГҮЛ
Last Updated September 28, 2018, 02:11 (UTC)
Created September 28, 2018, 02:11 (UTC)