Байгаль дахь усны онцлог нь цаг хугацаа, орон зай, чанарын хувьд хувьсан өөрчлөгдөж, нөхөн сэлбэгдэж, нэг төлөвөөс нөгөөд шилжиж, байнгын эргэлтэд оршдог. Усны бохирдол нь ямар нэгэн бохирдуулагч бодис усанд уусаж улмаар байгалиас тогтсон бүтэц, найрлага нь өөрчлөгдөхийг хэлдэг. Хот, суурин газрын ундны ус зэвтэй, механик хольцын бохирдолтой байх нь ус дамжуулж байгаа шугам сүлжээний материал, түүний насжилт, чанар, ашиглалтаас хамаардаг. Зарим тохиолдолд ус дамжуулах хоолойн засварын ажлын үед түр хугацаагаар усыг хаадаг бөгөөд засварын ажлыг гүйцэтгэсний дараа хаасан усыг нээхэд зэв хоолой дахь усны урсгал, даралтын нөлөөгөөр хөдөлгөөнд орсноор зэвтэй ус гардаг. Мөн барилгын ус дамжуулах шугам хоолойны насжилт, стандартын бус материалаар хийсэн алчуур хатаагч, хоолойноос шалтгаалан ус зэвтэй гардаг. Шугам хоолойн усанд үүсэх зэвийг арилгах хэд хэдэн арга байдаг.