Data

ЦАГААН ДАВААНЫ ТӨВЛӨРСӨН ХОГИЙН ЦЭГ ОРЧМЫН ХӨРСНИЙ БОХИРДОЛ

Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг нь Баянзүрх дүүрэг, 24-р хорооны нутаг Цагаан давааны хогийн зүүн хойд энгэрт байрлах бөгөөд, хотын төвөөс зүүн хойш 6 км, хотын захаас 1.2 км зайд оршино. Хот суурин газрын хөрсний бохирдлын гол эх үүсвэрүүдийн нэг нь хог хаягдал юм. Тиймээс төвлөрсөн хогийн цэгээс үүсэх хөрсний бохирдлын төрөл, тархалтыг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэсэн. Цагаан давааны хогын цэг орчмын хөрсний нянгийн бохирдол өнгөн үе (0-10 см) давхаргад бага 3.0-5.0 метр гүнд их бохирдолтой байна. Хүнд металлын агууламж гадаргад (0-10 см) хар тугалга (Pb) 33.8, кадми (Cd) <1.0, хүнцэл (As) 22.6, Хром (Cr) 31.2, Зэс (Cu) 30.5, цайр (Zn) 97.2, Никель (Ni) 17.8, Ванадий (V) 67.4, Стронций (Sr) 296.0, Молибден (Mo) <1.0, Кобальтын (Co) 8.4 мг/кг. Хөрсний гүний тархалтаар нь авч үзэхэд дунджаар Хар тугалга (Pb) 66.0, Кадми (Cd) <1.0, Хром (Cr) 46.0, Зэс (Cu) 44.8, цайр (Zn) 114, Никель (Ni) 27, Ванадий (V) 76, Стронций (Sr) 363, Молибден (Mo) 2, Кобальт (Co) 12 мг/кг буюу онцгой хортой болон хортой биоидэвхит хүнд металлын бохирдолгүй стандарт (MNS 5850)-аас бага байна.

Data and Resources

Additional Info

Field Value
Author П.Оюунбат, О.Батхишиг, Г.Элбэгзаяа, Б.Батсайхан
Maintainer Т.Тэлмэн
Last Updated November 3, 2021, 08:44 (UTC)
Created November 3, 2021, 08:43 (UTC)