Data

ГОЛЫН УСНЫ ЧАНАРТ УУЛ УУРХАЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ (Алтны үйлдвэрлэлийн жишээн дээр)

Уул уурхайн үйлдвэрлэл, ялангуяа алт олборлолтын улмаас байгаль экологи түүн дундаа усны чанарт өөрчлөлтүүд явагдаж, усан орчны экосистемд ихээхэн хохирол учирч байгаа билээ. Манай орны хүн ам, хот тосгоны төвлөрөл, уул уурхайн үйлдвэрлэл харьцангуй ихтэй Орхон голын төгсгөл хэсгийн Хангал, Туул, Хараа, Бороо, Ерөө, Шарын гол зэрэг голуудын усны чанарт өөрчлөлт орж, голын ёроолд хагшаасны хуримтлал ихээр үүсээд байна. Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас усан орчны экосистем, гадаргын ус, голын хагшаас, болон зарим зүйл загасны элэг, булчинд агуулагдах хүнд металлыг илрүүлэх, хэмжээг тогтооход бидний судалгааны зорилго оршив. Судалгааны үр дүнгээс үзэхэд орчны хөрс, усанд хүнцэл, зэс, төмөр, хөнгөнцагаан зэрэг бичил элементүүд, загасны булчин, элгэнд төмөр, зэс, мөнгөн ус илүү илрэх хандлагатай байна. Ихэнх тохиолдолд Хараа голд хүнцэл, Бороо голд мөнгөн ус илэрч байсан. Орхон голд цутгадаг голуудын дотроос хамгийн их эрдэсжилт, хатуулаг болон бохирдолттой нь Хангал гол бөгөөд эрдэсжилт нь тогтмо лөндөр буюу 650-850 мг/дм3, хатуулаг нь 6.50-7.50 мг-экв/дм3, азотот нэгдлүүд болон зэс, селен зэрэг бичил элементээр бохирдсон, химийн бүрэлдэхүүний хувьд сульфатын ион давамгайлах ба ионы бүтцээр бичвэл анионы харьцаа SO42->HCO3->Cl-, катионы харьцаа Ca2+>Mg2+>Na++K+, ихэвчлэн 3-ртөрлийн устай байна (ГЭХ, 2011).

Data and Resources

Additional Info

Field Value
Author Ч.Жавзан, Б. Ганцоож, А. Саулегүл, Ц.Эрдэнэцэцэг, Д. Төмөрсүх, С.Баянбилэг, Ж. Цогтбаатар
Last Updated September 28, 2018, 02:23 (UTC)
Created September 28, 2018, 02:23 (UTC)