Data

Газарзүйн ялгаатай үрээр ургуулсан улиасны (Populus Laurifolia L.) тарьцын өсөлт, хөгжилтийн онцлог

Энэхүү судалгааны ажлаар бид томоохон гол мөрний хөндийгөөр тархан ургаж буй улиасан ойд хэмжилт тооллого явуулж, газарзүйн ялгаатай бүс нутгуудаас түүсэн үрийг хүлэмжийн нөхцөлд ургуулан, өсөлт хөгжилтийн онцлогийг судлав. Нийт Туул-Тэрэлж, Онон, Эг- Сэлэнгэ, Тэс, Тамир, Ховдын Булган голд нийт 6 талбайгаас түүсэн үрийг Улаанбаатар хотын Дамбадаржаа дах хүлэмжинд тарьж, ил үндэсний систем болон хамгаалагдсан үндэсний системтэй тарьц ургуулж, тэдгээрийн биометрийн үзүүлэлтүүд, биомасс, навчны хувийн талбайг тодорхойлов. Судалгаанаас үзэхэд голын татам дагуу ургасан улиасан ойд нэг га-д 243 мод ургаж байна. Улиас мод дунджаар 13.77 м өндөр, 38.11 см бүдүүнтэй бөгөөд популяцийн хэмжээнд эм модны эзлэх хувь 27.34 хувь байна. Нийт дээжинд тооцсон Навчны хувийн талбайн дундаж утга 245.6±71.9 см2/г байна.

Data and Resources

Additional Info

Field Value
Source “Хүрэлтогоот” -2016“Хүрэлтогоот” -2016 Газарзүй, Геологийн салбарын бүтээлийн эмхтгэл. УБ. 2016, х. 44-47 Газарзүй, Геологийн салбарын бүтээлийн эмхтгэл. УБ. 2016, х. 44-47
Author Батдорж Э., Цэндсүрэн Д, Дэлгэржаргал Д, Билгүүн Х, Амартүвшин С.
Maintainer А.Баяртулга
Last Updated April 4, 2019, 01:28 (UTC)
Created April 4, 2019, 01:26 (UTC)