Data

Газарзүйн ялгаатай бүсэд ургуулсан эрлийз улиасны судалгааны дүнгээс

Орчин үед түргэн ургаж, богино хугацаанд экологи, эдийн засаг, нийгэм ахуй, соёл гоозүйн ач холбогдол нь илэрч, үр дүн нь харагдаж байдаг тийм модлог ургамал хүн төрөлхтний анхаарлыг татах болжээ. Шилмүүст ойг нөхөн сэргээхэд ихэвчлэн шилмүүст модны тарьц ашиглаж байгаа бол “Ногоон хэрэм” хөтөлбөрт, мөн урьд нь ойгүй байсан газарт ойжуулах, хамгаалалтын ойн зурвас ургуулах, хот суурин газрын ногоон байгууламжид навчит моддыг, үүнд том мод дотроос улиасыг түлхүү ашиглаж байна. Улиас нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст тархсан, сэрүүн бүсийн хамгийн хурдан ургалттай мод юм. Дэлхийн улиасны зүйлийн талаар нэгдсэн ойлголт бараг байхгүй байна. Энэ нь улиасны олон хэлбэр, эрлийз, сорт, культивар, дэд зүйл зэргийг зүйлд оруулах эсэхтэй холбоотой бололтой. Бургасны нэгэн адилаар улиас нь модожсон мөчрөөр үржүүлэхэд хялбар, бусад модыг бодвол богино хугацаанд өсч томордог зэрэг давуу талуудтай учир их хэмжээгээр үржүүлж байна. Ялангуяа хот суурин газруудыг цэцэрлэгжүүлэхэд хэрэглэж ирсэн үндсэн моднуудын нэг бөгөөд газар тариаланд улиасыг хөрс, таримал ургамал хамгаалах зорилгоор ойн зурваст өргөн ашиглдаг.

Data and Resources

Additional Info

Field Value
Source ШУА, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл. No11 (13)., УБ. 2015.
Author БатдоржЭ., Цэндсүрэн Д, Билгүүн Х.
Maintainer А.Баяртулга
Last Updated April 4, 2019, 01:21 (UTC)
Created April 4, 2019, 01:20 (UTC)