Odbaatar_E_MGJJ_VOL42_2021.pdf
Улаанбаатар хотын агаарын бохирдол нь Улаанбаатар хотын иргэдийн тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс агаарын бохирдлыг нарийвчлал сайтайгаар зураглах, үнэлэх ажил судлаачдад чухал асуудал болоод байна. Энэхүү судалгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын өдрийн оргил үеийг зураглах жишээн дээр Газар Ашиглалтын Регрессийн (LUR) загварыг хөгжүүлэх зорьсон. Судалгааны явцад агаарын бохирдлын эх үүсвэрээс шалтгаалсан Улаанбаатар хотын агаарын бохирдлын зураглалын LUR загвар болон бусад хотуудын LUR загварын хооронд зарим ялгаа үүсч байгаа нь ажиглагдсан. Улаанбаатар хотын LUR загварыг ашиглан хөгжүүлэхийн тулд агаарын бохирдлын мэдээ болон таамаглагч хувьсагчдыг цуглуулан статистикийн R программ хангамжийг ашиглан боловсруулалт хийв. Загварын үр дүнд детерменацийн коэффициент R2=0.53 ба Засварлагдсан детерменацийн коэффициент R2=0.5 гэж гарсан бөгөөд LUR загварын үнэмшлийг тодорхойлохын тулд Leave One Out Cross Validation (LOOCV) батлах техникийг ашигласан бөгөөд энэхүү баталгааны (validation) хувьд детерменацийн коэффициент R2=0.45, Квадрат дундаж алдаа RMSE= 421.36, Дундаж туйлын алдаа нь MAE= 291.15 тус тус гарсан байна. Эдгээр үр дүнгээс харахад загварын үр дүн дундаж (детерменацийн коэффициент ≈0.5) үзүүлэлттэй гарсан бөгөөд загварыг сайжруулахын тулд статистикийн хувьд чухал ач холбогдолтой үл хамааран хуьтсагчдын мэдээллийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Additional Information
Field | Value |
---|---|
Data last updated | April 11, 2022 |
Metadata last updated | April 11, 2022 |
Created | April 11, 2022 |
Format | application/pdf |
License | Creative Commons Attribution |
created | over 2 years ago |
format | |
has views | True |
id | f9207fdd-928e-4e44-b153-f3ffab517f20 |
last modified | over 2 years ago |
mimetype | application/pdf |
on same domain | True |
package id | 10add62e-8d0e-41af-8aef-f221e65f2eef |
revision id | b68ce019-8a0c-4826-bebf-ebbba78cf2f6 |
size | 4.3 MiB |
state | active |
url type | upload |