Data

Монгол орны нүүрсхүчлийн хийн хэлбэлзлийн судалгаа

Уур амьсгалын дулаарлын гол шалтгаан болоод байгаа нүүрсхүчлийн хийн агууламжийг бууруулахад түүний жилийн доторх явцыг тодорхойлж, нөлөөлөх хүчин зүйлийг судлах нь чухал. Бид энэхүү судалгаагаар Монгол орны агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламжийн сарын дундаж утгыг авч үзэж ‘MODIS’ ‘NDVI’, агаарын температур, салхины хурднаас хэрхэн хамаарч байгааг корреляцийн коэффициентоор тооцов. Судалгааны үр дүнгээс үзвэл нүүрсхүчлийн хийн агууламжийн жилийн явц нь ‘NDVI’ (R=-0.88, p<0.001) болон агаарын температурынхтай урвуу хамааралтай (R=-0.67, p<0.05), салхины хурдныхтай шууд хамааралтай (R=0.91, p<0.001) байлаа. Нүүрсхүчлийн хийн агууламж нь улирлын хэлбэлзэлтэйгээс гадна ургамал бүрхэвч нь байгалийн нүүрстөрөгчийн ялгарал болон шингээлтэд гол үүргийг гүйцэтгэдэг төдийгүй нүүрсхүчлийн хийн хуурай газрын улирлын хэлбэлзлийг илэрхийлэх хүчин зүйл болж байна. Мөн судалгааны хугацааны хандлагыг Тейл-Сенийн налуугаар тооцоход нүүрсхүчлийн хийн агууламж (Q=2.32 ppm/жил, p<0.001), ‘NDVI’ (Q=0.002 нэгж/жил, p<0.05), агаарын температур (Q=0.2°C/жил, p0.05) нь сүүлийн 11 жилд өссөн хандлагатай гарсан. Гэхдээ статистик ач холбогдлыг харьцуулж үзвэл агаарын температур нь нүүрсхүчлийн хийн агууламжтай харьцуулахад өндөр биш. ‘NDVI’-нь нүүрсхүчлийн хийн агууламж болон агаарын температуртай харьцуулахад статистик ач холбогдол бага байгаа бол салхины хурд нь өссөн хэдий ч статистик ач холбогдолгүй байна. Улирлаар авч үзвэл нүүрсхүчлийн хийн агууламж бүхий л улиралд өссөн. Нүүрсхүчлийн агууламжийн энэ өсөлт нь хаврын улирлын температурт нөлөөлж байгаагаас гадна ургамал эрт ургаж эхлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Үүний нөлөөгөөр судалгааны хугацаанд хавар ‘NDVI’ утга статистик ач холбогдолтой өссөн хандлагатай гарлаа. Агаарын температур мөн адил судалгааны хугацаанд өссөн хандлагатай байна. Улирлаар нь авч үзвэл хаврын улиралд статистик ач холбогдолтой өссөн бол намрын улиралд буурчээ. Салхины хурдны хувьд хаврын улирлаас бусад хугацаанд өссөн хандлагатай боловч статистикийн хувьд ач холбогдолгүй гарсан.

Data and Resources

Additional Info

Field Value
Source https://www.researchgate.net/publication/359185353_Mongol_orny_nrshclijn_hijn_helbelzlijn_sudalgaa
Author А. Саруулзаяа
Maintainer Н. Нандинцэцэг
Last Updated April 4, 2022, 05:50 (UTC)
Created April 4, 2022, 05:48 (UTC)