Data

МОНГОЛ ОРНЫ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ (Улаанбаатар хот орчмын Туул голын жишээн дээр)

Нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа төрөл бүрийн үйлдвэрүүд нь өөрсдийнхөө технологи ажиллагаандаа гуч гаруй төрлийн химийн бодис хэрэглэдэг байна. Үйлдвэрүүд хаягдал бохир усандаа анхан шатны цэвэрлэгээ хийсний дараа төв цэвэрлэх байгууламжинд хаягдал усаа нийлүүлэх үндсэн зарчимтай байдаг. Энэ зарчим манай нийгмийн өмнөх тогтолцоонд бага болов хийгддэг байсан ба улмаар өнөөгийн нөхцөлд огт энэ зарчим биелэгдэхгүй орхигдсон юм. Энэ нь үйлдвэрүүдээс гарч байгаа хаягдал усны найрлагаас харахад тодорхой байгаа ажээ. Сүүлийн жилүүдэд ихэнх цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний чадвар буурч, ус, усан орчинд нийлүүлэх хаягдал усны бохирдол ихсэж байгаа нь Монгол орны олон газарт гарч байгаа сөрөг үзэгдлүүд, экологийн тэнцвэрт байдлаа алдсан гэх баримтуудаас дүгнэж байна.

Data and Resources

Additional Info

Field Value
Author Д.Төмөрсүх
Last Updated September 28, 2018, 02:18 (UTC)
Created September 28, 2018, 02:18 (UTC)