Data

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР 2022 оны 3-Р САРЫН 22 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж, улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдөр A/RES/47/193 тоот тогтоолыг баталсан бөгөөд жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж 1993 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Цэвэр усны ач холбогдолд анхаарч, цэвэр усны нөөцийн тогтвортой менежментэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ өдрийг зохион байгуулдаг. Улс орон бүр усны талаарх мэдлэг мэдээллээ тэлэх, устай холбоотой аливаа бэрхшээлийг шийдвэрлэх боломжийг хүмүүст олгодог ач холбогдолтой өдөр бөгөөд тухайн өдрийг усны нөөцийг зохистой ашиглах хамгаалахад чиглэсэн баримт мэдээллийг хэвлэн нийтлэх, түгээн дэлгэрүүлэх, чуулган семинар, үзэсгэлэн зохион байгуулах зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил дэлхийн усны өдрийг 29 дахь жилдээ “Ground Water: Making the invisible visible” буюу "Газрын доорх ус: Үл харагдах усыг таниулъя" сэдвийн дор тэмдэглэх гэж байна. Эх сурвалж: World Water Day (unesco.org) М. Энхтуяа

Data and Resources

Additional Info

Field Value
Source World Water Day (unesco.org)
Author Ми. Энхтуяа
Maintainer bkhishigbat87@gmail.com
Last Updated March 16, 2022, 07:08 (UTC)
Created March 16, 2022, 06:37 (UTC)