Data

ДАРХАН, ЭРДЭНЭТ ХОТУУДЫН АГААРЫН БОХИРДЛЫГ ЦАСНЫ УСНЫ ЧАНАР БОХИРДОЛТЫН СУДАЛГААГААР ҮНЭЛЭХ НЬ

Цас нь маш өндөр шингээх чавдартай учир агаараас газрын гадаргад буухдаа бохирдолыг өөртөө хуримтлуулж удаан хугацаанд хадгалдаг[1,3]. Цасны энэхүү шинж чанарт тулгуурлан агаарын бохирдол болон Дархан, Эрдэнэт хотуудын орчны бохирдолыг судалсан. Цасны ус байгаль дээр орших бүх төрлийн усны дотроос хамгийн цэнгэг усанд тооцогдож байдгаараа онцлогтой. Томоохон хотуудын орчны бохирдол, механик хольц зэргийг өөртөө шингээж цасны усны эрдэсжилтийг жилээс жилд нэмэгдүүлж хэмжээ нь өөрчлөгддөг. Цасны усны бичил элементийн агууламжийг УСУГ-ын Усны төв лабораторит ICP-OES багажаар тодорхойлсон. Шинжилгээний үр дүнг холбогдох стандартуудтай жишиж, өмнөх судлаачдын хийсэн судалгааны материалтай харьцуулан өөрчлөлтийг судалсан болно. Судалгаагаар Дархан хотын шинэ, хуучин хоѐр Дарханы хоорондох дүүжин гүүр орчимд цасны усанд хартугалга хамгийн их (Pb 156.9 мкг/л), дулааны станц орчмын эргэн тойронд болон үйлдвэрийн орчимд 13.7-105.4 мкг/л агууламжтай байна. Эрдэнэтийн районоос авсан цасны дээжинд Дарханаас ялгаатай нь анзан буюу молибден (Mo)-ы агууламж харьцангуй өндөр илэрч байсан.

Data and Resources

Additional Info

Field Value
Author Ц.Эрдэнэцэцэг, Ч.Жавзан, Т.Энхжаргал
Last Updated September 27, 2018, 03:42 (UTC)
Created September 27, 2018, 03:42 (UTC)