ДАРХАДЫН ХОТГОР, ЦОЙЦОН НУУРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ ...
Цойцон нуур ширгээд олон жил болж байгаа бөгөөд нуурыг сэргээх талаар сум, аймгийн удирдлага болон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2016 оноос санал гаргаж улмаар ШУА-ийн Газарзүй, Геэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг 2017 оны 7-р сарын дундуур очиж ажиллаад дараах дүгнэлтийг гаргасан байна. Цойцон нуурыг тэжээж байсан Ходон гол 1971 оны үерээр голдирол нь өөрчлөгдөснөөр нуурын ус тэжээгдэлгүй болж, түвшин аажмаар буурч ширгэсэн байна. Усны барилга байгууламжийн тусламжтайгаар Ходон голыг үндсэн голдиролд оруулж Цойцон нуурыг сэргээх боломжтой гэж дүгнэсэн байна. "Дархадын хотгорын цөлжилтийг бууруулах, Цойцон нуурыг нөхөн сэргээх" ажлын зураг төслийг ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, “Престиж Инженеринг” ХХК хамтран 2021 оны 8-р сард Ходон гол, Цойцон нуурт хийсэн иж бүрэн хайгуул судалгааны тайлан дүгнэлтийг үндэслэн Ходон голыг үндсэн голдиролд шилжүүлэх, зураг төслийн техникийн үндсэн шийдлийг гаргасан.
Additional Information
Field | Value |
---|---|
Data last updated | December 2, 2022 |
Metadata last updated | December 2, 2022 |
Created | December 2, 2022 |
Format | application/pdf |
License | Бусад (Нээлттэй) |
created | over 2 years ago |
format | |
has views | True |
id | d2e92095-db2a-4e5b-8e48-df895aad4036 |
last modified | over 2 years ago |
mimetype | application/pdf |
on same domain | True |
package id | cb5d1fba-7d8e-4c19-9d99-8b41db0ae9b1 |
revision id | 5d45360b-dad8-4482-920b-e0e06aba0722 |
size | 721.7 KiB |
state | active |
url type | upload |