Data

Бүгд Найрамдах СРЕПСКА (БОСНИ, ГЕРЦЕГОВИН) улсын 2018-2020 оны хугацаанд амьтны ундны усанд хийсэн миробиологийн шинжилгээний тойм.

21-р зуунд хүн бүрт тулгамдаж буй томоохон сорилтуудын нэг бол ундны усны аюулгүй байдал бөгөөд ундны усны микробиологийн хяналт нь хаа сайгүй байх ёстой. Амьтан, хүний олон халдварт өвчин хүн, амьтны ялгадсаар бохирдсон усаар дамжин халдварладаг. Усны компаниудын хувьд микробиологийн хувьд аюулгүй ундны усыг үйлдвэрлэх, түгээх, бүх хэрэглэгчдийг ижил чанартай усаар хангах нь хөдлөшгүй /тохиролцох боломжгүй/ зорилт байх ёстой. Ус цэвэршүүлэх, түгээх явцад бичил биетний үйл явцыг зохих ёсоор хянах замаар л үүнийг хийх боломжтой. Уг материал нь 2018-2020 онд цуглуулсан Бүгд Найрамдах Серпская (Босни Герцеговина) улсын нутаг дэвсгэр дэх малын фермийн ундны усны дээжийг оруулсан. Нийт 645 дээжийг шинжилсэн байна. Энэхүү судалгааны зорилго нь Бүгд Найрамдах Серпска (Босни Герцеговина) дахь хүний хэрэгцээнд зориулагдсан амьтдын ундны усны микробиологийн төлөв байдлыг тодорхойлох, амьтны эрүүл мэндэд учирч болох эрсдлийг тогтооход чиглэгдсэн. BAS EN ISO 6222, BAS EN ISO 7899-2 ба BAS EN ISO 9308-1/A1 стандартуудыг ундны усны сорьцны микробиологийн шинжилгээнд ашигладаг. Гарсан үр дүнгээс харахад малын ундны усны дөрөвний нэг нь микробиологийн хувьд зохисгүй байна. Шинжилгээгээр ус хангамжийн системтэй холбогдсон худгийн усны хангалтгүй сорьцын тоо нилээд өндөр байгааг илрүүлсэн. Үр дүнгээс харахад ус нь ялгадас, ялангуяа гэдэсний энтерококк ба колиформоор бохирдсон, харин гэдэсний савханцар бага байна.

Data and Resources

Additional Info

Field Value
Source https://www.researchgate.net/publication/360835572_REVIEW_OF_MICROBIOLOGICAL_ANALYSIS_OF_DRINKING_WATER_FOR_ANIMALS_IN_THE_REPUBLIC_OF_SRPSKA_BOSNIA_AND_HERZEGOVINA_DURING_THE_PERIOD_2018-2020
Author Vesna Kalaba
Maintainer Renchinbud
Version 1.0
Last Updated November 10, 2022, 10:17 (UTC)
Created November 10, 2022, 10:14 (UTC)