Data

Сансрын мэдээг хотын газар төлөвлөлтөд ашиглах нь

Энэхүү зорилтыг шийдэхийн тулд, олон эх сурвалжийн мэдээг агуулсан төгс үйл ажиллагаа бүхий газарзүйн мэдээллийн систем (ГМС) байна гэсэн төсөөллийг авч үзсэн бөгөөд судалгаанд, Улаанбаатар хотын хүн амын тухай мэдээлэл, 1969 оны М1:50,000 хэмжээстэй байрзүйн зураг, 1990 оны SPOT PAN дагуулын панхроматик болон Landsat TM дагуулын 7 сувгийн (6-р сувгаас бусад) мэдээ, 2001 оны Landsat ETM (+) дагуулын 8 сувгийн (6-р сувгаас бусад) мэдээг тус тус ашиглав. Олон цаг улирлын ЗТС-н өгөгдлөөс Улаанбаатар хотын гадаргын мэдээг сугалан авахын тулд, локаль болон контекстийн мэдлэг дээр тулгуурлан тодорхойлсон оронзайн зааглагчуудыг ашигладаг параметрийн ангиллын аргыг ашигласан болно. Дүн шинжилгээг ERDAS Imagine системийг ашиглан хийсэн бөгөөд дүрс мэдээ болон оронзайн мэдээллийг боловсруулах янз бүрийн аргуудыг ашиглав.

Data and Resources

Additional Info

Field Value
Source ШУА-ийн ИХ-ийн Эрдэм Шинжилгээний Бүтээл №7
Author Д.Амарсайхан, М.Ганзориг
Maintainer Э.Жаргалдалай
Version 2007
Last Updated November 29, 2019, 05:16 (UTC)
Created November 29, 2019, 05:16 (UTC)