Улаанбаатар-хот-уур-амьсгалын-өгөгдлийн-сан-үүс ...
Уур амьсгал гэдэг нь явцуу утгаараа бол "дундаж цаг агаар" бөгөөд үүнийг илүү нарийвчилбал, сараас мянган жил, сая жилийн хугацаан дахь цаг агаарын дундаж хэлбэлзэлийн статистик үзүүлэлт юм. Дэлхийн цаг уурын байгууллага (World Meteorological Organization, WMO) нь уур амьсгалыг тодорхойлохдоо 30 жилийг, үндсэн хугацаа болгон авдаг байна. Уур амьсгалыг тодорхойлоход хэрэглэгддэг үзүүлэлт нь температур, хур тунадас, салхи юм. Уур амьсгал гэдэг нь өргөн хүрээгээр бол уур амьсгалийн системийн, статистик тодорхойлолтыг агуулсан төлөв байдал юм. Уур амьсгал ба цаг агаарын үндсэн ялгааг энгийн үгээр доорхи байдлаар тайлбарлаж болно. "Уур амьсгал гэдэг нь чиний төсөөлж, хүлээж буй нөхцөл, харин цаг агаар гэдэг чиний харж, мэдэрч байгаа нөхцөл". Уур амьсгалд өргөрөг, өндөр, хуурай газар, усны харьцаа, далай, тэнгис, уул нурууд, далайн урсгал, далайн усны дулааны энергийн хувиарлалт (thermohaline circulation), ургамлын бүрхэвч, хүлэмжийн хийн нөлөө зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Цаг агаар бол өдөр тутам өөрчлөгдөж байдаг бол уур амьсгал харьцангуй тогтвортой юм [1]. Өгөгдлийн сан ба өгөгдлийн сангийн технологи нь компьютерийн хэрэглээг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлсөн бөгөөд анагаах ухаан, хууль, боловсрол, бизнес зэрэг компьютер хэрэглэдэг бүхий салбарт чухал үүрэг гүйцэтгэж байна. Өгөгдлийн сан гэдэг нь хоорондоо холбоо бүхий өгөгдлүүдийн цуглуулга юм. Тодорхой агуулгатай, дүрсэлж болох мэдээллийг өгөгдөл гэнэ. Сүүлийн жилүүдэд өгөгдлийн сангийн системийн хэрэглээнд зураг, видео, дуут мессеж зэргийг хадгалдаг мультимедиа өгөгдлийн сан, түүнчилэн газарзүйн мэдээллийн системд суурилсан оронзайн өгөгдлийн сан зэрэг олон дэвшилтэд технологи нэвтэрч байна. Улаанбаатар хотын уур амьсгалын өгөгдлийн сангийн бүтэц нь график, диаграмм, бичвэр болон оронзайн өгөгдлөөс бүрдэх болно. Уур амьсгалын оронзайн өгөгдлийн санг бүрдүүлснээр цаашид тухайн хэрэглэгч орон зай алслагдсан байдлаас үл хамааран богино хугацаанд мэдээлэл авах боломжийг хангасан интернетэд суурилсан газарзүйн мэдээллийн санг үүсгэхэд тулгуур өгөгдөл болно.
Additional Information
Field | Value |
---|---|
Data last updated | November 13, 2020 |
Metadata last updated | November 13, 2020 |
Created | November 13, 2020 |
Format | application/pdf |
License | Creative Commons Attribution |
created | over 4 years ago |
format | |
has views | True |
id | 0bfc9424-6963-4587-be3a-f059a7214e85 |
last modified | over 4 years ago |
mimetype | application/pdf |
on same domain | True |
package id | c0cefefd-ba56-41e3-8f51-df8a4a2c7067 |
revision id | d542d5a8-7fe4-49f7-920f-a50405557758 |
size | 1.8 MiB |
state | active |
url type | upload |