Data

БУЯНТ ГОЛЫН АЙ САВЫН ХӨРСӨН БҮРХЭВЧ, ХӨРСНИЙ ШИНЖ ЧАНАР

Буянт голын ай сав нь Монгол орны баруун хэсгийн чухал газар нутаг болох бөгөөд баруун бүсийн хамгийн том хот болох Ховд хот энд байрлана. Монгол улсын засгийн газраас Буянт голын адаг орчимд 2400 га услалтын систем барихаар төлөвлөж байна. Хөрсөн бүрхэвч ба хөрсний шинж чанар нь гадаргын болон газрын усны шинж чанар горимд нөлөөлдөг. Ялангуяа хөрсний ус физик шинж чанар нь гадаргын урсац, нэвчилт, улмаар голын урсацыг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг болно. хөрсөн бүрхэвч нь байгалийн чухал нөөцийн нэг болох бөгөөд тухайн бүс нутгийн эдийн засаг хөдөө аж ахуйн хөгжилтэй шууд холбоотой гэж хэлж болно. Энэхүү судалгааны ажил нь Буянт голын ай савын голлох хөрсний морфологи, хими, ус-физик шинж чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох, сав газрын 1 : 500 000 масштабын хөрсний зураг зохиох зорилготой.

Data and Resources

Additional Info

Field Value
Source Монгол орны газарзүйн асуудал, 2012 №8.
Author О. БАТХИШИГ
Maintainer М.Самдандорж
Last Updated November 1, 2018, 03:00 (UTC)
Created November 1, 2018, 02:59 (UTC)