Усыг-бүс-нутагт-хуваарилан-шилжүүлэх-боломж.pdf
Далай тэнгисээс алслагдсан, эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд усны нөөц жигд биш тархжээ. Нутгийн хойд хэсэг Хангай, Хэнтий, Хөвсгөлийн нутгаар гадаргын усны нөөц харьцангуй ихтэй боловч Хээр, говь, цөлийн бүсээр гадаргын усны нөөц нэн бага бөгөөд газрын доорх усны орд толбо байдлаар байна. Гэвч Монгол оронд эрчимтэй хөгжиж буй эдийн засгийн гол салбар болох уул уурхай, цаашилбал аж үйлдвэрийн цогцолборууд өмнөд говийн бүсэд төвлөрөх хандлагатай байна. Өмнөд говийн бүсэд одоо үйл ажиллагаа явуулж буй том, жижиг уул уурхайнууд одоогоор газрын доор усыг ашиглаж байна. Гэвч тус бүс нутгийн газрын доорх усны нөөц нь тэжээмж нэн бага, хэдэн мянган жилийн настай “эртний” дарагдмал ус байдаг учраас экосистемийн хувьд говийн бүсэд байгаа томоохон уурхай, аж үйлдвэрийн төвийг усаар хангах боломж бага байна. 20000-45000 жилийн настай эртний, дарагдмал усаа ховх соруулан дуусгах нь сайн зүйл биш. Харин өмнөд говийн бүс нутгийн газрын доорх усыг Монголын соёлыг өдий хүртэл тээж яваа манай орны эдийн засгийн суурь салбар болсон бэлчээрийн мал аж ахуй, аймгийн төв, шинэ, хуучин суурин газар, мөн зэрлэг ан амьтдыг усаар хангахад нэн тохиромжтой юм. Өөрөөр хэлбэл бага гүний ганцаарчилсан худгийн системээр хэрэглэгчдийг хангах боломж бий.
Additional Information
Field | Value |
---|---|
Data last updated | December 3, 2023 |
Metadata last updated | December 2, 2023 |
Created | December 2, 2023 |
Format | application/pdf |
License | Бусад (Нээлттэй) |
created | 12 months ago |
format | |
has views | True |
id | 615ae3b8-9bdb-4ebb-adca-a7088980db4b |
last modified | 12 months ago |
mimetype | application/pdf |
on same domain | True |
package id | 158d1fce-e16e-4c18-8330-af05b985280c |
revision id | 9d357f61-5e02-41ac-a67a-b5af461832da |
size | 324 KiB |
state | active |
url type | upload |