Өгөгдөл

Ус хангамж, бохир ус цэвэрлэгээ

Ус хангамж. Эрдэнэт хот. Орхон аймгийн төв Эрдэнэт хот 84950 хүн амтай. Эрдэнэт хот нь төвлөрсөн ус хангамж, ариутгах татуурга, дулааны хангамжтай. Хотын 6 бичил хорооллын 111 орон сууцанд нийт хүн амын 52.3% орчим хувь нь амьдардаг. Тус хотын хүн амын болон үйлдвэрийн хэрэглээний усыг Булган аймгийн Хангал сумын Сэлэнгэ мөрний хөвөөнд 1978 онд байгуулсан ЭЦВ-16-375-175 маркийн насосоор 40-50 метрийн гүнтэй 14 худгаар хоногт 60-70 мянган.м3усыг тус бүрдээ 1000м3 багтаамжтай 2 усан сантай ЦН-900-310 маркийн 6 насос суурилуулсан 3 өргөх насосны станцаар дамжуулан шахаж 63км урттай D800 голчтой 2 хоолойгоор дамжуулан жилд 21,9-22,4 сая.м3 усыг олборлож түгээж байна. Гэр хорооллын хүн амын унд, ахуйн усны хэрэгцээг 40 ус түгээх байрнаас хангаж байна.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Зохиогч Д.Төмөрсүх
Сүүлийн шинэчлэл 2018 9-р сар 28, 02:14 (UTC)
Үүссэн 2018 9-р сар 28, 02:14 (UTC)