Хүний болон малын нөлөөгөөр байгалийн онгон төрх алдагдсан газар нутагт хөл
газрын ургамал (хог ургамал) эзлэн ургаж экологийн тэнцлийг хадгалахад чухал
үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэдгээрийн амьдралын зохилдлогоо, идэвхийг
тодорхойлох нэг үндсэн үзүүлэлт бол үрлэх чадавх бөгөөд хөл газрын ургамал
дасан зохицох чадавхаараа байгалийн ургамлаас давуу байдаг эко-био-
морфологийн онцлогтой юм. Энэ утгаараа бусад ургамлын ургаж чадахгүй орчин
нөхцөлд чөлөөтэй тархан ургаж чаддаг. Зонхилон ургах газар орчноор нь
тариалангийн ба бэлчээрийн хөл газрын ургамал, хот суурин, хашаа хороо, хог
новштой газар тохиолдох ургамал гэж ангилж болох боловч тэдгээр нь ургах
орчноороо зааглагдах эрс тэс ялгаагүй.