Өгөгдөл

Салаа сахалт хавчийн биологи

Биеийн ерөнхий шинжүүд: Биеийн урт нь 0.2-3 мм хэмжээтэй усны доод хавчнууд хойд сэрүүн бүсийн сэрүүн бүсийн хавчны нэг зүйл Leptodora kindtii 1.8 см хүрдэг. Олонхи бүлгийн төлөөлөгчид биеийнхээ гадуур хатуу хавтасаар бүрхэгдсэн байдаг. Хоёр нимгэн хавхлаг нь нурууны дунд хэсэгт нийлж хуяг үүсгэн, толгойн сегментийн төгсгөл хэсгээс биеийн ханыг 2 хажуу талаар хучиж, цээж болон хөлнүүдийг бүрхэн, шахагдсан мэт хэлбэртэй байдаг (зураг 1, 2). Махчин зүйлүүдийн хавхлаг нь зөвхөн нурууны өндөг агуулах хэсгийг бүрдэг нь хөдөлгөөнийг чөлөөтэй байлгахад зохилджээ. Бие нь бусад хавч хэлбэртэн шиг үелэгдээгүй, цээж, толгой, хэвлий гэсэн 3 хэсэгт хуваагдсан, нэг нийлмэл нүднээс гадна жижиг энгийн нүдтэй, мэдрэх эрхтэнцэрийн үүрэгтэй 1-р антенн нь богино, 2-р антенн нь урт байх ба хөдөлгөөний (сэлэх) гол эрхтэнцэр юм. Амны бүтцэд эрүү болон дээд, доод уруул байдаг ба эрүү нь том, булчингийн аппараттай, дээд уруул нь жижиг хоол тэжээлийг шүүдэг, доод уруул нь үлдэгдэл төдий болсон байдаг. Ихэнхи хавч нь жижиг нарийхан 1-р антеннтай байна.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Зохиогч B.Gantsooj
Арчлагч bkhishigbat87@gmail.com
Сүүлийн шинэчлэл 2021 6-р сар 18, 00:50 (UTC)
Үүссэн 2021 6-р сар 18, 00:50 (UTC)