Г.Уламбаяр-2020.pdf
Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурын талбай нэмэгдэх хандлагатай болсон бөгөөд Хөвсгөл нуур орчмын хур тунадас нь 1960-аад оноос хойш нэмэгдээгүй байна. Нуурын талбайн хэмжээ нь сүүлийн 30 жилийн хугацаанд жилд дунджаар 1.6 км2 талбайгаар нэмэгдсэн. 2013 онд хамгийн их буюу 2786.3 км2 талбайг эзэлж байсан бол хамгийн бага нь 2000 онд 2780.8 км2 талбайг эзэлж байсан. Нуурын талбайн өөрчлөлтөд агаарын температур болон хур тунадасны хамаарлыг тооцож үзэхэд сул хамааралтай буюу хамаарлын коэффициент нь R=0.29 доош утгатай байсан. Сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж буй дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөстлөг болон цэвдгийн алдрал эрчимжиж байна. Мөнхсарьдаг уулын мөстлөгийн талбай тасралтгүй багассан ба Хөвсгөл нуурын томоохон цутгалууд Мөнхсарьдаг уулаас эх авч урсдаг . Хөвсгөл нуур орчмын нутаг нь цэвдгийн үргэлжилсэн тархалттай бүс нутагт оршдог мөн хамгийн их мөсжилт ихтэй цэвдэгтэй бүс нутаг бөгөөд цэвдгийн нөлөөг тооцох зорилгоор Хөвсгөл нууртай ойр орших цэвдгийн мониторингийн хоёр цооногтой харьцуулж үзэхэд хамаарлын коэффициент R=0.52 дээш утгатай буюу хамааралтай байна. Цаг уурын хүчин зүйлүүд болох агаарын температур болон хур тунадас нь Хөвсгөл нуурын талбайд дам нөлөөг үзүүлнэ.
Энэ нөөцөд зориулж үүсгэсэн харагдац байхгүй байна
Нэмэлт мэдээлэл
Талбар | Утга |
---|---|
Өгөгдлийн сүүлийн шинэчлэл | 2021 4-р сар 2 |
Мета өгөгдөлийн сүүлийн шинэчлэл | 2021 4-р сар 2 |
Үүссэн | 2021 4-р сар 2 |
Хэлбэр | application/pdf |
Ашиглах зөвшөөрөл | Creative Commons Attribution |
created | 3 жилээс өмнө |
format | |
id | cd7f45fb-e4a0-4444-a4e5-ad170de7603a |
last modified | 3 жилээс өмнө |
mimetype | application/pdf |
on same domain | True |
package id | c1d9286b-296d-4311-91a9-e56e40575d96 |
revision id | 6c24e7e7-83e6-4c05-bc52-1e0d5e4fe190 |
size | 854.3 килобайт |
state | active |
url type | upload |