Эрдэм шинжилгээний өгүүлэл

ХУРААНГУЙ

Ургамал нөмрөг нь дэвсгэр гадарга агаар мандлын системийн хоорондох харилцан хамаарлыг илтгэдэг чухал параметр төдийгүй байгалийн бүс бүслүүрийн өөрчлөлтийн судалгааг ургамалжилт болон уур амьсгалын параметрүүдийн хоорондох хамаарлаар судалдаг. MODIS (Moderate Resolution Imaging Spectroradiometer) хиймэл дагуулын мэдээнээс боловсруулсан ургамалжлын нормчилсон индекс (NDVI) -ийн урт хугацааны цувааны өгөгдлөөр ургамлын төлөв байдлын өөрчлөлтийг судлахад өргөн ашигладаг. Судалгаандаа 2000-аас 2010 оны дулааны улирлын MODIS хиймэл дагуулын ургамалжлын нормчилсон индекс (MOD13A3)-ийн мэдээ болон цаг уурын станцын агаарын дундаж температур, сарын нийлбэр хур тунадасны мэдээг ашигласан. Эдгээр мэдээг ашиглан судалгааны хугацаанд шугаман регрессийн шинжилгээгээр ургамалжлын нормчилсон индекс (NDVI) болон уур амьсгалын хүчин зүйл (ууршиц, хур тунадас ууршцын зөрөө)-үүдийн өөрчлөлт, хандлагыг байгалийн бүс бүслүүрээр нь тооцож, хоорондын хамаарлыг гарган дүн шинжилгээ хийлээ. Судалгааны үр дүнгээс үзэхэд судалгааны 11 жилийн хугацаанд NDVI -нь бүх байгалийн бүс бүслүүр дээр өссөн хандлагатай буюу судалгааны талбайд дунджаар 0.0008нэгж/жил –ээр өссөн. Харин судалгааны хугацаанд ууршиц буурсан, хур тунадас ууршцын зөрөө өссөн хандлагатай, хамаарлаар нь авч үзвэл NDVI -нь ууршцаас урвуу, хур тунадас ууршцын зөрөөнөөс шууд хамааралтай байна. Энэхүү судалгаа нь NDVI -нь байгалийн бүс бүслүүрт хэрхэн өөрчлөгдөж байгааг тооцсоноор манай орны хөдөө аж ахуй, газар тариаланд үзүүлэх нөлөөг таамаглах, цаашид авах арга хэмжээг шийдвэрлэхэд суурь материал болох болно

Энэ нөөцөд зориулж үүсгэсэн харагдац байхгүй байна

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Өгөгдлийн сүүлийн шинэчлэл 2019 1-р сар 28
Мета өгөгдөлийн сүүлийн шинэчлэл 2019 1-р сар 28
Үүссэн 2019 1-р сар 28
Хэлбэр Тодорхой бус
Ашиглах зөвшөөрөл Creative Commons Attribution
created2 жилээс өмнө
id9e1e805a-f65e-4b96-8cb2-2377ed6762c6
package id00fd8f7e-01e4-40e5-ac6b-ce93de10cc07
revision id74642e68-74d9-4757-bead-8ef988055a4d
stateactive