Монгол орны радарын зүйвэр зурагтай болсоноор гадаадын мэргэжлийн хүмүүсийн өмнө үзүүлэх өөрсдийн гэсэн бүтээлтэй болохоос гадна, уг зураг дээр янз бүрийн сэдэвчилсэн тайлал, товлолуудыг хийх бүрэн боломжтой. Манай орны сэдэвчилсэн судлаачид төрөл бүрийн сэдэвчилсэн судалгаанд оптикийн тандан судалгааны мэдээ, ялангуяа агаарын аналог фото зургийг ашигласан баялаг туршлагатай байдаг боловч, САР-ын мэдээг ашигласан туршлага ШУА-ийн Информатикийн Хүрээлэнгийн эрдэмтдийн гадаад, дотоодод хэвлэгдсэн бүтээлүүдэд дурьдсаныг эс тооцвол маш хомс байна. Энэхүү өгүүлэлд, Монгол улсын САР-ын үндэсний атлас хийхэд хэрэглэх аргазүй болон радарын зурагт тайлал
хийхэд харгалзан үзэх онцлог шинжүүдийн талаар уламжлалт агаарын зурагт тайлал