Өгөгдөл

ЛАНДШАФТЫН ТӨРЛИЙН АНГИЛАЛ, ЗУРАГЛАЛЫН АРГАЗҮЙН АСУУДАЛ

Ландшафтын төрлийн ангиллыг зураглахдаа INVEST-SDR загварчлалын аргыг ашигласан. Энэхүү загвар нь газарзүйн мэдээллийн системд суурилсан бөгөөд оролтын мэдээнд уур амьсгал, хөрс, байрзүй, газар ашиглалт, газрын бүрхэвчийн мэдээг ашигладаг. INVEST-SDR загварчлалыг ашиглан ландшафтын хуримтлалын (0-1 тн/га/жил), элэгдэл-хуримтлалын (0-5 тн/га/жил), элэгдлийн (5 тн/га/жил) төрлүүдийг гаргасан. Хуримтлалын төрлийн ландшафт судалгааны нийт талбайн 49.9%, хуримтлал, элэгдлийн төрлийн ландшафт 34.3%, элэгдэл, эвдрэлийн төрлийн ландшафт 15.8%-ийг тус тус эзэлж байна. Нийтдээ ойн 22 ландшафт, өвслөг хээрийн 19, нугын 20 , хээрийн 19 эгэл ландшафт тус тус илэрсэн байна.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Эх сурвалж Mongolian Journal of Geography and Geoecology - MJGG (Vol.42.2021)
Зохиогч Ц.Батням, М.Пүрэвсүрэн
Арчлагч М.Пүрэвсүрэн
Сүүлийн шинэчлэл 2022 4-р сар 11, 05:54 (UTC)
Үүссэн 2022 4-р сар 11, 05:51 (UTC)