Socio-Economic Geography

ТҮҮХЭН ЗАМНАЛ

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбар нь 1962 онд ШУА-ийн Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдахад үүссэн анхны 4 тасгийн нэг юм. 1999 оноос Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбар болон өргөжиж, түүний бүрэлдэхүүнд Бүс нутгийн хөгжлийн төв, Нүүдэлч малчдын судалгааны төв, Газарзүйн нэр судлал, Зурагзүйн төв тус тус байгуулагджээ. Эдийн засгийн газарзүйн тасгийн эрхлэгчээр доктор Т.Норжмаа, академич Б.Гунгаадаш, доктор Г.Ширнэн, Д.Батсүх, Д.Базаргүр, С.Шийрэв-Адъяа, Ж.Оюунгэрэл, Б.Батбуян нар ажиллаж байв. Өнгөрсөн хугацаанд тус салбараас шинжлэх ухааны доктор 3 (Б.Гунгаадаш, Г.Ширнэн, Д.Базаргүр), 28 дэд доктор төрөн гарсан. 2017 оноос салбарын даргаар доктор, дэд профессор М.Алтанбагана ажиллаж байна. Тус салбарт эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан 2 (доктор М.Алтанбагана, доктор С.Энх-Амгалан), эрдэм шинжилгээний дэд ажилтан 6 (магистр Д.Хишигдорж, Ц.Отгонхүү, Г.Урантамир, Б.Хэрлэнбаяр, Б.Золжаргал, Б.Мөнгөнчимэг), эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан 3 (магистрант Б.Нацагсүрэн, П.Цэенханд, Б.Солонго) гэсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Монгол орны нийгэм, эдийн засгийн газарзүйн онцлог, нутаг дэвсгэрийн хөгжлийн ялгаатай байдал, хүн амын нутагшил, хотжилт, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, нийгмийн дэд бүтцийн салбарыг нутаг дэвсгэрээр жигд хөгжүүлэх загварыг бүс нутаг, хот, засаг захиргааны нэгжийн түвшинд боловсруулах зорилгоор нарийвчилсан судалгаануудыг хийж, төрөл бүрийн масштабын газрын зураг, атлас зохиох, аргачлал, зөвлөмж боловсруулах ажлыг гүйцэтгэдэг. Нийгэм, эдийн засгийн газарзүйчид 1960-аад оноос хойш нийгэм, эдийн засгийн салбаруудаар тухайлбал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, тээвэр, хүн амын газарзүйн чиглэлээр судалгаа хийж, салбар тус бүрийн хөгжил байршил, нутаг дэвсгэрийн бүтцийн тухайн үеийн түвшинг тодорхойлж хэтийн чигийг тодорхойлоход зориулан бүтээлүүдээ туурвиж байна.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

Тогтвортой хөгжил, эдийн засаг, нийгмийн газарзүйн хүчин зүйлс, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот, хөдөөгийн хүн ам, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын газарзүйн чиглэлээр суурь, салбар дундын болон бодлогын судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлж, улмаар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт болон бүсчилсэн хөгжил, хүн амын нутагшилт, суурьшилтай холбоотой хөгжлийн орон зайн төлөвлөлт, нутаг дэвсгэрийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгоход чиглэсэн шинжлэх ухааны үр дүн, мэдлэг, мэдээлэл, санал, зөвлөмжөөр хангахад оршино. 2017 онд Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын зорилго, эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийг хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хурлаар оруулж, шинэчлэн тодорхойлсон.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

  • Хот, хөдөөгийн хүн ам, нийгмийн газарзүйн судалгаа
  • Тогтвортой хөгжлийн газарзүй, эдийн засгийн хүчин зүйлс, системийн иж бүрэн анализ
  • Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, дэд бүтэц, эдийн засгийн газарзүйн судалгаа
  • Эдийн засгийн гадаад, дотоод интеграци, бүс нутгийн хөгжлийн судалгаа

ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР

Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарт өмнө нь хэрэгжсэн болон одоо хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд Монгол орныг тэнхлэгээр хөгжүүлэх газарзүйн үндэслэл (2008-2010), суурь судалгааны төсөл Төвийн бүсийн нийгэм, эдийн засгийн газарзүйн иж бүрэн тодорхойлолт, мэдээллийн сан (2011-2013), суурь судалгааны төсөл Хүн амын нутагшилт, суурьшлын орон зайн зүй тогтол (2014-2016), суурь судалгааны төсөл Хөдөөгийн хүн амын суурьших үйл явцын газарзүйн судалгаа (2017-2019), суурь судалгааны төсөл Монгол улсын бүсчилсэн хөгжлийн онолын үндэслэл, аргазүй, аргачлалыг шинэчлэн боловсруулах (2019-2020), суурь судалгааны төсөл The rural change and vulnerability in the developed and developing countries: the case of Poland and Mongolia (2019-2021), Польш Улсын ШУА-ийн Хөдөө, хөдөө аж ахуйн хүрээлэнтэй хамтарсан төсөл The natural-resource potential of urbanized territories of the Lake Baikal drainage basin (2019-2021), ОХУ-ийн ШУА-ийн Сибирийн салбарын В.Б Сочавын нэрэмжит Газарзүйн хүрээлэнтэй хамтарсан төсөл Spatial analysis on social, economic and urbanization of CAREC 4A corridor (2020), бодлогын судалгааны төсөл (CAREC CI) * Geographical characteristics of the formation of the framework of the economy, settlement pattern and nature management in Russia (Siberia) and Mongolia in conditions of the landlocked location and an enhancement of Eurasian integration processes (2020-2022), ОХУ-ийн ШУА-ийн Сибирийн салбарын В.Б Сочавын нэрэмжит Газарзүйн хүрээлэнтэй хамтарсан төсөл гэх мэт суурь судалгааны ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, үр дүнгүүдийг захиалагчид шилжүүлээд байна. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын цаашдын үйл ажиллагаа нь эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгааны үр дүн, мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэхэд чиглэх болно.