Geographic Information Systems and Cartography

САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА - hhttp://portal.igg.ac.mn/dataset/df332ced-adf7-4618-89fe-e2d03edffa7d/resource/b098f4e4-a4c8-42ef-8dc1-c9a1723c7004/download/-2.pdf

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Газарзүй Мэдээллийн систем-Зурагзүйн салбар нь 1962 онд Шинжлэх Ухааны Академи байгуулж түүний бүрэлдэхүүнд 1962 онд Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсанаар тус улсад Зурагзүйн (картограф) шинжлэх ухааны чиглэл, салбар бий болж онолын болон хавсарга судалгааг дэлхийн түвшинд явуулах өргөн боломжтой болж бие даасан судалгааны “Геодези-Картографийн тасаг” болон өргөжиж, сургалт ба шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлээр ханын карт, атлас зэргийг зохиох, хэвлүүлэх ажлыг гүйцэтгэж ирсэн бөгөөд бүтцийн хувьд Зурагзүйн шинжлэх ухааны судалгааг өргөжүүлэх үүднээс Картографийн тасгийг ШУА-ийн ерөнхийлөгчийн 1985 оны 87-р тушаалыг үндэслэн 1986-1-1 нээс “Зурагзүйн сектор”, 1993 онд Нийгэм эдийн засгийн Газарзүйн сектортой нийлүүлсэн болно. 2000 онд Зурагзүйн лаборатори, 2001 онд “Газарзүйн нэр судлал, зурагзүйн лаборатори” нэртэй болгон ажиллаж байсан. 2003 онд ШУА-ийн Газарзүйн Хүрээлэнгийн “Газарзүйн Мэдээллийн Систем - Тандан Судалгааны Лаборатори” нэртэйгээр БСШУЯам, ШУА, ШУТСангийн дэмжлэг, хөрөнгө оруулалтаар байгуулагдан, 2015 оноос шинээр зохион байгуулагдсан Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн “Газарзүйн Мэдээллийн систем- Зурагзүйн” салбар болон өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Тус салбар нь 2020 оны байдлаар доктор-3, докторант-7, Магистр-3, бакалавр-1 нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй. Салбарын эрхлэгчээр доктор Б.Сайнбуян ажиллаж байна.