Өгөгдөл

Улаанбаатар хот орчмын халиа бүхий чийг намгархаг газрын усны баялгийг үнэлэх боломж

УБ хот орчмын, ялангуяа цэвэр усны нөөцийн дунд эх үүсвэр, хот төлөвлөлтийн А бүсэд орших Сэлбэ голын Дарь-эхийн болон Улиастай голын хөндийн чийг намгархаг газрын халиа үүсэх зүй тогтол, тархалтын талбай, халианы усны баялгийг үнэлэх зорилгоор тус судалгааны ажлыг хийсэн. Дарь-эхийн халиа нь 11-р сарын сүүлээр эхэлж 3-р сарын 20-д гэхэд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож 4-р сарын 23-ноос 5-р сарын эхэн гэхэд хайлж урсдаг. Халианы тархалтын талбай тасарч 2 хэсэг болсон бөгөөд нийт 62614 м2 талбайд тархаж байна. Эзэлхүүн нь 35153 м3 болох ба түүнд агуулагдах усны хэмжээг тооцож үзвэл 31637 м3 ус болно. Булгийн ундарга 0.32 м3/сек. Дарь-эхийн, Улиастайн амны халиа үүсдэг чийг намгархаг газар нь нэг талаас цэвдэгт криогений үйл явц, нөгөө талаас газрын доорх усны үйл явцтай харилцан хамааралтай байна. Халианы задралаар буй болсон нил урсац нь Сэлбэ, Улиастай голын усны түвшинг тодорхой хувиар нэмэгдүүлээд зогсохгүй тархалтын талбайн хэмжээгээр намаг үүсч ойр орчны агаарыг чийгшүүлдэг эерэг нөлөөтэй. Иймээс халиа бүхий чийг намгархаг газруудыг хамгаалах, зохиомол нуур, усан сан барих, инженерийн хийцтэй голын хамгаалалтын далан барих зайлшгүй шаардлагатай юм.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Эх сурвалж МОГЗА - 2017
Зохиогч Ё. Амарбаясгалан
Арчлагч Н. Нандинцэцэг
Сүүлийн шинэчлэл 2022 1-р сар 6, 02:25 (UTC)
Үүссэн 2022 1-р сар 6, 02:25 (UTC)