Өгөгдөл

ХОВД АЙМГИЙН АЛТАС

“Ховд аймгийн Атлас” хэмээх оюуны бүтээлийг тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Засаг Даргын Тамгын газраас санаачлан Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн харъяа хүрээлэнгүүд бусад холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, Ховд Их Сургууль зэрэг байгууллагын 60 гаруй эрдэмтэн судлаачид оролцон зохиож, атласыг Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Газарзүйн Мэдээллийн Систем-Зурагзүйн салбарт зургийн эх бэлтгэл, боловсруулалтыг хийж хэвлүүллээ. Тус атлас нь Ховд аймгийн газар нутаг, засаг захиргааны бүтэц, газарзүйн нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, аж ахуй, нийгэм, эдийн засаг, сумдын ерөнхий газарзүйн холбогдолтой мэдлэг, мэдээллийг нэгтгэн дүгнэсэн шинжлэх ухаан-зурагзүйн иж бүрэн агуулгатай танин мэдэхүй, онол практикийн ач холбогдол бүхий бүтээл болсон. Энэхүү атлас нь 1:1 100 000-ын үндсэн масштабтай 77 сэдэвчилсэн зураг, 1:200 000-аас 1:450 000-ын масштабтай ерөнхий газарзүйн 16 зургийг багтаасан бөгөөд эдгээр зургийн зохиогчийн эхийг салбарын нэр хүндтэй эрдэмтэд, залуу судлаачид орчин үеийн судалгааны түвшинд боловсруулсан билээ. “Ховд аймгийн Атлас”-ыг зохиох хэвлэхэд оролцсон, туслалцаа үзүүлсэн бүх багш нар, эрдэмтэн судлаачид, байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Эх сурвалж division of GIS & Cartography. Institute of Geography and Geoecology. Mongolian Academy of Scinces
Зохиогч Sainbuyan.B
Арчлагч boldbayar boldbayar
Сүүлийн шинэчлэл 2019 11-р сар 11, 10:03 (UTC)
Үүссэн 2019 11-р сар 11, 09:55 (UTC)