Өгөгдөл

ХАМГИЙН БАГА КВАДРАТЫН РЕГРЕССИЙН ЗАГВАРЫГ АШИГЛАН БЭЛЧЭЭРИЙН БИОМАССЫН ТАРХАЛТЫГ ТООЦОХ

Бэлчээрийн биомасс нь бэлчээрийн мал аж ахуйд чухал ач холбогдолтой хүрээлэн буй орчны хүчин зүйлүүдийн нэг ялангуяа, хагас хуурай бүс нутгийн ургамлын биомасс нь усны эргэлт, хөрсний элэгдэл, доройтол зэрэг хүрээлэн буй орчны процессод нөлөөлдөг. Тус судалгааны үндсэн зорилго нь хүрээлэн буй орчны хувьсагчууд болон хэсэгчилсэн хамгийн бага квадратын регресс (ХБКР)-ийн загварыг ашиглан бэлчээрийн биомассыг оновчтой тооцох загварчлал боловсруулах явдал байсан. Бэлчээрийн биомассыг таамаглах зорилгоор хэсэгчилсэн ХБКР-ийн загварыг сургахад Ландсат 8, МОДИС, цаг уурын судалгааны нэгж-хугацааны цуврал өгөгдөл (CRU-TS) болон хөрсний вектор өгөгдлийг тайлбарлагч хувьсагч болгон ашигласан. Судалгааг Монгол орны баруун хэсэгт орших 8 сумын хэмжээнд хийсэн. Тус судалгаа нь бэлчээрийн болон зэрлэг амьтдын бэлчээрийн нөөц, даацыг үнэлэхэд чухал ач холбогдолтой. Хэсэгчилсэн ХБКР-ийн загварыг сургахад хээрийн судалгааны 102 цэгийн ургамлын биомассын өгөгдлийг лавлагаа өгөгдөл болгон ашигласан. Хэсэгчилсэн ХБКР-ийн загварын үр дүнгээс харахад хэмжсэн болон тооцсон биомассын детерминацын коэффициент (R2) = 0.68, дундаж квадрат санамсаргүй алдаа (RMSE) = 24.5 гр/м2 байна. Энэхүү судалгаагаар гаргаж авсан хэсэгчилсэн ХБКР-ийн загварыг ашиглан судалгааны талбайг хамарсан бэлчээрийн биомассын орон зайн тархалтын зургийг 30 м-ийн нарийвчлалтайгаар боловсруулсан. Тус судалгаагаар боловсруулсан загвар болон орон зайн тархалтын зураг нь бэлчээрийн даацын тооцоонд ашиглагдах боломжтой.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Эх сурвалж Mongolian Journal of Geography and Geoecology - MJGG (Vol.42.2021)
Зохиогч О.Мөнхдулам, Ж.Гантуяа, Ц.Батням, Б.Чимэддорж
Арчлагч М.Пүрэвсүрэн
Сүүлийн шинэчлэл 2022 4-р сар 11, 06:10 (UTC)
Үүссэн 2022 4-р сар 11, 06:04 (UTC)