Purevsuren_M_MGJJ_VOL42_2021.pdf
Усны нөөцийг тогтоох, зураглах судалгаа нь Монгол орны усны нөөцийн менежмент болон үр ашигтай төлөвлөлт зэрэгт чухал ач холбогдолтой юм. Энэхүү судалгаагаар Туул голын эхийн сав газрын усны нөөцийг тооцоолоход InVEST (Water Yield) загварыг ашигласан бөгөөд судалгааны сонгосон бүс нутагт болон цаашид усны нөөцийг тооцох судалгааны ажилд тус загварыг ашиглах боломжтой эсэхийг шалгах, үнэлэлт дүгнэлт өгөхийг зорьсон. Загварын шаардлагатай оролтын мэдээнүүд болох газар ашиглалт, газрын бүрхэвчийн мэдээ, жилийн дундаж хур тунадас болон боломжит ууршилт, хөрсний гүн, ургамалд ашиглагдах боломжит ус чийгийн агууламж зэрэг растер мэдээнүүдийг Ландсат 8, CHIRPS, MOD16 хиймэл дагуулын бүтээгдэхүүн болон ISRIC олон улсын хөрсний мэдээллийн сангаас бүрдүүлэн боловсруулав. InVEST (Water Yield) загварын үр дүнд судалгааны талбайн хүрээнд жилд дунджаар алдагдаж буй бодит ууршилт (мм) болон дунджаар үүсэн бүрэлдэж буй усны нөөц (км3), урсцын давхрааны хэмжээг (мм) тооцож, зураглав. Судалгааны үр дүнгээс үзэхэд судалгааны талбайн хүрээнд жилийн дундаж хур тунадасны хэмжээ 295.08 мм, боломжит ууршилтын хэмжээ 827.09 мм, бодит ууршилтын хэмжээ 229.13 мм, үүсч бүрэлдэх боломжтой гадаргын урсцын давхраа дунджаар 55.89 мм, усны нөөц 0.43 км3 орчим тус тус байна. Тус үр дүнг бусад судлаачдын холбогдох судалгааны үр дүнгүүдтэй харьцуулан авч үзэхэд жилийн дундаж ууршилтын хэмжээ бага зэрэг их (15.1 мм) гарсан нь тухайн сав газарт бүрэлдэх боломжит урсцын давхрааг багасгахад нөлөөлсөн. Иймд InVEST (Water Yield) загварын оролтын мэдээнүүдэд олон жилийн хэмжилтийн мэдээг ашиглах эсвэл орон зайн нарийвчлал сайтай бүтээгдэхүүн, мэдээг ашиглах замаар тус загварыг сав газрын урсцын давхраа, нөөцийг тооцоолох судалгааны ажлуудад ашиглах бүрэн боломжтой гэж үзэж байна.
Нэмэлт мэдээлэл
Талбар | Утга |
---|---|
Өгөгдлийн сүүлийн шинэчлэл | 2022 4-р сар 11 |
Мета өгөгдөлийн сүүлийн шинэчлэл | 2022 4-р сар 11 |
Үүссэн | 2022 4-р сар 11 |
Хэлбэр | application/pdf |
Ашиглах зөвшөөрөл | Creative Commons Attribution |
created | 2 жилээс өмнө |
format | |
has views | True |
id | 557287f3-2541-4ffc-8e6f-8eec6b2ec5b2 |
last modified | 2 жилээс өмнө |
mimetype | application/pdf |
on same domain | True |
package id | 8970d2af-2585-4452-bb6d-29656086f19d |
revision id | 2baf9f1a-5be5-49ce-93f2-16225a25211b |
size | 4.7 мегабайт |
state | active |
url type | upload |