Өгөгдөл

ТАРИАЛАНГИЙН ХӨРСНИЙ ОРГАНИК НҮҮРСТӨРӨГЧИЙН ӨӨРЧЛӨЛТ (Хэнтий аймаг, Хурхын САА-н жишээн дээр)

Монгол орны газар тариалангийн зүүн бүс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Гурванбаян баг, хуучнаар Хурхын САА-н тариалангийн талбайн өнгөн (0-30) хөрснөөс дээж авч зэргэлдээх атрын хөрстэй харьцуулан, Тариалангийн Хархүрэн хөрсний органик нүүрстөрөгчийн өөрчлөлтийг судаллаа. Газар тариалан эрхлэж эхэлснээс хойш 37 жилийн хугацаанд өнгөн хөрсний органик нүүрстөрөгчийн агууламж дунджаар 36.4%-иар буурсан байна. Хөрсний органик нүүрстөрөгчийн агууламжийн бууралт газар ашиглалтаас хамаарч ялгаатай байв: тариалалт хийж байгаа талбайн хөрсөнд 65.3%, орхигдсон талбайн хөрсөнд 22.8%, атаршсан талбайн хөрсөнд 11.7%-иар тус тус буурчээ. 30 см зузаан Хархүрэн хөрсний органик нүүрстөрөгчийн нөөц дунджаар 19.1% буюу 13.2 мг га-1-аар буурсан байна.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Эх сурвалж Монголын Хөрс Судлал (2019), 04, 41-49
Зохиогч Ц.Болормаа
Арчлагч Т.Тэлмэн
Сүүлийн шинэчлэл 2020 4-р сар 1, 08:45 (UTC)
Үүссэн 2020 4-р сар 1, 08:44 (UTC)