Манай орны сэдэвчилсэн судлаачид төрөл бүрийн сэдэвчилсэн судалгаанд болон ГМС-ийн шинэ давхарга үүсгэхэд оптикийн тандан судалгааны мэдээ, ялангуяа агаарын аналог фото зургийг ашигласан баялаг туршлагатай байдаг боловч, синтетик апертуртай радар (САР)-ын мэдээг ашигласан туршлага маш хомс байдаг.
Зайнаас тандсан мэдээлэл (ЗТМ)-ийг ГМС-ийн сэдэвчилсэн давхаргуудыг шалгах, шинэчлэх, баяжуулахад ашиглах бүрэн боломжтой бөгөөд энэхүү боломж нь хүн ам сийрэг, уудам тэнэгэр нутагтай, шинэлэг сэдэвчилсэн мэдээгээр хомс манай орны хувьд бүр ч их юм. Гэхдээ, оптикийн болон САР-ын мэдээ нь өөр өөрийн нарийвчлал, шийд, бүртгэгдсэн долгионы мужаас хамааран янз бүрийн масштабын нөхцөлийг хангаж, тодорхой зорилгоор ашиглах зорилтыг агуулсан байдаг.
Энэхүү өгүүлэлд радарын мэдээг ГМС-ийн шинэ давхарга үүсгэхэд хэрхэн ашиглах тухай болон уг мэдээ ямар масштабын шаардлагыг хангах тухай ERS-1,2 САР-ын мэдээний жишээн дээр тулгуурлан өгүүлнэ.