Судалгааг Монгол орны ой ургамалжилтын ангиллаар Өвөр Байгалийн ой ургамалшлын мужийн Зүүн Хэнтийн хошууны Туул Бархын тойрог (Цэдэндаш, 1996), засаг захиргааны хувиарлалтаар нийслэлийн ногоон бүс Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачууртын Шар хоолойн амны Бэрх уулын Баруун энгэрт хортон шавжид идэгдэж нэлэнхүйдээ хатсан залуу ойн доройтсон талбайг сонгон авч 4 га талбайг хашиж, олон хувилбар бүхий аргаар хийж гүйцэтгэв. Бид 2013-2016 онд доройтсон ойн талбайг нөхөн сэргээх оновчтой арга, хувилбарыг сонгох судалгааны ажлыг гүйцэтгэхдээ шинэсний бортоготой болон бортогогүй тарьцаар өөр өөр хугацаанд хашсан болон хашаагүй талбайд ойжуулалт хийж 4 жилийн давтамжтай тарьцын үзүүлэлтүүдийг хэмжиж үр дүнг нэгтгэв. Уг судалгааны ажлыг хийж гүйцэтгэхдээ шинэсний тарьцыг бортгонд болон ил талбайд 1-р зэргийн үрээр ургуулж, 4 хувилбар бүхий дээж талбай байгуулан хуваарийн дагуу нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэв.