Өгөгдөл

Монгол улсын радарын үндэсний атлас хийхийн тухайд

Монгол орны радарын зүйвэр зурагтай болсоноор гадаадын мэргэжлийн хүмүүсийн өмнө үзүүлэх өөрсдийн гэсэн бүтээлтэй болохоос гадна, уг зураг дээр янз бүрийн сэдэвчилсэн тайлал, товлолуудыг хийх бүрэн боломжтой. Манай орны сэдэвчилсэн судлаачид төрөл бүрийн сэдэвчилсэн судалгаанд оптикийн тандан судалгааны мэдээ, ялангуяа агаарын аналог фото зургийг ашигласан баялаг туршлагатай байдаг боловч, САР-ын мэдээг ашигласан туршлага ШУА-ийн Информатикийн Хүрээлэнгийн эрдэмтдийн гадаад, дотоодод хэвлэгдсэн бүтээлүүдэд дурьдсаныг эс тооцвол маш хомс байна. Энэхүү илтгэлд, Монгол улсын САР-ын үндэсний атлас хийхэд хэрэглэх аргазүй болон радарын зурагт тайлал хийхэд харгалзан үзэх онцлог шинжүүдийн талаар уламжлалт агаарын зурагт тайлал хийх аргатай харьцуулан өгүүлэхийг зорьсон болно.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Эх сурвалж Газрын алба, геодези, зурагзүйн газрын 50-жилд зориулсан хуралд тавьсан илтгэл
Зохиогч Д.Амарсайхан, М.Ганзориг, Д.Оюунчимэг
Арчлагч E.Jargaldalai
Сүүлийн шинэчлэл 2019 11-р сар 29, 04:48 (UTC)
Үүссэн 2019 11-р сар 29, 04:47 (UTC)