Өгөгдөл

Монгол орны тариалангийн газрын чанарын ба эдийн засгийн үнэлгээ хийх асуудалд

Улс орны болон бүс нутгийн эдийн засгийн ба экологийн бодлогыг тодорхойлж ирээдүйдээ чиглэсэн зөв шийдвэр гаргахад байгалийн нөөцийн, түүний дотор газрын чанарын ба эдийн засгийн үнэлгээ тулгуур материал болно гэдэгт эргэлзэх юмгүй. Газрын чанарын ба эдийн засгийн үнэлгээ, цаашилбал үнэ олон хүчин зүйлийн нийлбэр үйлчлэлийн үр дүн бөгөөд бодит үнийг тогтоох асуудал тийм ч амаргүй юм. Э.В.Гирусовын (2002) иш татсанаар Германы эрдэмтэн Э.Вайцзекер “Байгалийн нөөцийг эдийн засгийн өнцгөөс зөв үнэлж, бодит үнийг тогтоогоогүйгээс социализм нурсан ба мөн экологийн буюу чанарыг зөв үнэлэхгүй байгаагаас зах зээлийн эдийн засаг аюулд орж болзошгүй” гэжээ. Энэ хоёр ерөнхий дутагдал манайд байсан ба одоо ч мөн байна. Ялангуяа газрыг өмчлөх, удаан хугацаагаар эзэмших болсонтой холбогдож газарт түүний дотор тариалангийнхад чанарын ба эдийн засгийн үнэлгээ хийх, бодит үнийг тогтоох асуудал нэн чухал боллоо. Энэхүү ажлын зорилго Монгол орны тариалангийн газарт чанарын ба эдийн засгийн үнэлгээ хийх, үнэ тогтоох ажлын аргазүйг боловсруулах, түүнийгээ тодорхой нутагт туршиж үзэхэд оршино.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Зохиогч Д.Аваадорж
Арчлагч
Сүүлийн шинэчлэл 2018 10-р сар 29, 08:04 (UTC)
Үүссэн 2018 10-р сар 29, 08:04 (UTC)